МУИС нь 2014-2015 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрийн ерөнхий суурь болон мэргэжлийн хичээлийн сурах бичгийг монгол хэлээр зохиох, орчуулах, хэвлүүлэх төслийг эхлүүлсэн бөгөөд үр дүнгээс танилцуулах, сурах бичгийн сан бүрдүүлэх, өөрийн сурах бичигтэй байхын ач холбогдлыг таниулан сурталчлах зорилготойгоор сурах бичгийн нээлтийг зохион байгуулж байна.
Анх удаагаа нэгдсэн байдлаар сурах бичиг гаргаж байгаа бөгөөд энэхүү ажлыг МУИС-ийн МУИС Пресс Хэвлэлийн Газар зохион байгуулж, эрхлэн ажиллаж байна.
Энэ төслийн хүрээнд Байгалийн ухаан, Нийгмийн ухаан, Хэрэглээний шинжлэх ухаан, Бизнесийн салбарын гуч гаруй сурах бичиг хэвлэгдэхээс эхний 9 сурах бичиг хэвлэгдэн гарсан байна /Магадлал статистикийн удиртгал /Ерөнхий суурь/, Илтгэх урлагийн онол, арга зүй /Ерөнхий суурь хичээл/, Бизнес ба нийгэм /Ерөнхий суурь хичээл/, Молекул физик-хийн кинетик онол /Мэргэжлийн суурь хичээл/, Математик-1А /Ерөнхий суурь хичээл/, Юникс/Линукс /Мэргэжлийн суурь хичээл/, Уран зохиолын онол /Мэргэжлийн суурь хичээл/, Онолын физикийн товч курс Электродинамик /Мэргэжлийн суурь хичээл/, Хөрс судлал /Мэргэжлийн суурь хичээл//. Оюутан суралцагчид сурах бичгээ худалдан авч ашигладаг олон улсын жишгээр сурах бичгүүдийг МУИС Пресс номын дэлгүүрээр худалдаалдаг. Үнийн хувьд 10.000-21.000 төгрөг.
Энэ хичээлийн жилд Нийгмийн ажил /Ерөнхий суурь хичээл/, Хэл шинжлэлийн үндэс /Ерөнхий суурь хичээл/, Нийгмийн судалгааны аргууд /Ерөнхий суурь хичээл/, Монгол улсын түүх /Ерөнхий суурь хичээл/, Компьтерийн ухааны үндэс /Ерөнхий суурь хичээл/, Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламж /Мэргэжлийн суурь хичээл/, Физик дидактик /Мэргэжлийн суурь хичээл/, Монгол хэл сурах бичиг /гадаад оюутанд зориулсан/, Газарзүйн мэдээллийн системийн үндэс /Мэргэжлийн суурь хичээл/, Геоморфологи /Мэргэжлийн суурь хичээл/, Мэдээллийн технологийн үндэс /Ерөнхий суурь хичээл/, Өгөгдлийн бүтэц /Мэргэжлийн суурь хичээл/, Монгол хэл бичиг, найруулга зүй /Ерөнхий суурь хичээл/ зэрэг сурах бичгүүдийг худалдаанд гаргахаар бэлтгэж байна.
Энэхүү төсөл нь цаашид ч үргэлжлэх бөгөөд эрдэмтэн багш нарын эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эрхлэн хэвлүүлэх, мөн гадны хэвлэлийн газраас сурах бичгийн орчуулгын эрхийг авч орчуулан гаргахаар ажиллаж байна.
Холбоо барих:
Утас: 99012998 И-мэйл хаяг: numpresspublishing@gmail.com Вэбсайт: http://www.mongolbooks.com