Төгсөлтийн дараах сургууль, Мэргэжлийн дидактик сургалтын төвөөс судлаач оюутан залууст зориулан судалгааны семинарыг 7 хоног бүрийн лхагва гарагт зохион байгуулдаг. 2016 оны 2 дугаар сарын 24-ны өдрийн судалгааны семинарыг Хууль зүйн сургуулийн багш О.Мөнхсайхан удирдан явуулсан бөгөөд “Судалгааны өгүүлэл бичихэд гардаг түгээмэл алдаанаас сэргийлэх нь” сэдвийн хүрээнд судлаач оюутан залууст мэдээлэл өгч, санал бодлоо солилцлоо