“Оюуны өмчийн тогтолцоо: Монгол улсад ба олон улсад” сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр БСШУЯ-аас хэрэгжүүлж байгаа Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд Дээд боловсролын байгууллагын хөгжлийг дэмжих чиглэлд “Монгол Улсын их, дээд сургуулийн эрдэм шинжилгээ, инновацийн үндсэн бодлогын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шинэчлэлийн арга зам” төсөл шалгарсан юм.

Тус төслийн хэрэгжилтийн хүрээнд 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр “Оюуны өмчийн тогтолцоо: Монгол улсад ба олон улсад” сургалтыг МУИС-ийн 1-р байрны 320 тоот өрөөнд амжилттай зохион байгууллаа.

МУЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Г.Сарнай сургалтыг явуулсан ба оюуны өмчийн хамгаалалтын түүхэн хөгжил, оюуны өмчийн төрлүүд (аж үйлдвэрийн өмч,  зохиогчийн эрх), оюуны өмчийн эрхийн хамгаалалтын онцлог, эрх зүйн асуудлууд, өөрийн оюуны өмчийг хэрхэн хамгаалах, бусдын оюуны өмчийг хэрхэн зүй зохистой ашиглах зэрэг сэдвүүдийн хүрээнд бодит жишээ, зураг, баримтууд дээр тулгуурлаж дэлгэрэнгүй заасан нь оролцогчдын анхаарлыг татсан сонирхолтой сургалт боллоо.

Энэ удаагийн сургалтад нийт 38 судлаач, багш нар оролцож сонирхсон олон асуултуудад хариулт авсан ба сургалтыг энэ оны 2,3,4 саруудад болон 10,11,12 саруудад нийт 6 удаагийн цогц төлөвлөгөө бүхий хэрэгжүүлэх юм.

 

Зохион байгуулагч

МУИС, Эрдэм шинжилгээ инновацийн хэлтэс , МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖYYЛЭГЧ АГЕНТЛАГ

Технологи дамжуулах төв , ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗАР

 

1 2 3 4 5

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар