2016.02.26-ны өдөр “МУИС-ИЙН НОМЫН САНЧДЫН ХӨГЖИЛ” сэдэвт цуврал семинарыг ХЗС-ын номын сан болон Байгалийн ухааны уншлагын танхимын хамт олон амжилттай зохион байгуулав. Энэ удаагийн үйл ажиллагааг зохион байгуулах багийн урилгаар UBS TV –ийн нэвтрүүлэгч, СТА, Уран уншигч, СУИС-ийн “Ярих уран чадвар”-ын магистрант Мөнхтөрийн Энхтуяа ирж “Олны дунд өөрийгөө зөв илэрхийлэх нь” сэдвээр номын санчдын дунд чөлөөт ярилцлага хийлээ. Мөн түүнчлэн номын санчдын дунд “Сэтгэлийн үг” хөгжөөнт тоглоом явуулсан бөгөөд сүүлийн үед бестселлер болж буй дэлхийн сонгодог зохиол “Лолита” номын танилцуулга хийлээ.
Тус семинарыг зохион байгуулсан номын санчид болон идэвхтэй оролцсон хүн бүрт баярласан талархсанаа илэрхийлье.