Япон улсын Сока Их Сургуульд оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Share Button

2016-2017 оны Япон улсын Сока Их Сургуульд оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа.

Тавигдах шаардлага :

  1. МУИС-ийн 1,2,3 дугаар түвшиний оюутан байх
  2. Англи эсвэл Япон хэлний мэдлэгтэй байх. Оюутан Англи хэлээр суралцах бол IBT TOFEL 71оноотой байх.
  3. Япон хэлний курст суралцах бол Япон хэлний мэдлэг шаардахгүй.
  4. Харилцааны соёлтой, нээлттэй, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог байх.

Сонгох хичээл :

  1. Солилцооны оюутнууд Япон хэлний хичээл үзэж болно.
  2. Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N2 болон түүнээс дээш түвшиний мэдлэгтэй бол бакалаврын хичээлүүд Япон хэл дээр үзнэ.
  3. Англи хэлний түвшин тогтоох шалгалтын Ibt Tofel 71 буюу түүнээс дээш бол бакалаврын хичээлүүд Англи хэл дээр үзэж болно.

 Тэтгэлэг :

Солилцооны оюутнуудыг сургалтын төлбөр болон дотуур байрны төлбөрөөс чөлөөлнө.

Бүрдүүлэх материалууд :

  1. Сургуулийнхаа тодорхойлох захидал авна. (Letter of recommendation)
  2. Өргөдлийн маягт [gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2016/02/1.交換留学生入学願書(Application-form)-Soka-1.xlsx”]
  3. Эрүүл мэндийн хуудас [gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2016/02/Soka-Physical-Examination-Certificate)-1.doc”]
  4. Сургуулийн тодорхойлолт
  5. Сүүлийн нэг жилийн дүнгийн хуулбар
  6. Англи болон Япон хэлний шалгалт өгсөн онооны хуулбар
  7. 3 см*4 см хэмжээтэй 4 хувь цээж зураг
  8. Гадаад паспортын хуулбар
  9. Бүрдүүлсэн материалын жагсаалт [gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2016/02/★Check-List-type-A-Soka-1.doc”]

Материал хүлээн авах сүүлийн өдөр : 2016 оны 03 дугаар сарын 21 даваа гарагийн 17 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байр 219 тоотод хүлээн авна.

Бүрдүүлсэн материалуудаа нэг PDF файл болгоод  studentaffairs@num.edu.mn хаягаар явуулна уу.

ОЮУТНЫ АЛБА

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар