Хөтөлбөрийн Ерөнхий Хорооны ээлжит хурал 2016 оны 2 дугаар сарын 24-ний Пүрэв гарагт болж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
- БСШУЯ-аас дараах хөтөлбөрүүдээр сургалт явуулах зөвшөөрөл хүсэх:
Шинээр нээх мэргэжлийн тухай
- Байгалийн нөөцийн менежмент /Mагистр ШУС/
- Сансар судлал /Mагистр ШУС/
- Компьютерийн ухаан /Mагистр ХШУИС/
- Мэдээллийн технологи /Доктор, ХШУИС/
- Нийтийн удирдлага /Доктор, ОУХНУС/
- Орхон, Завхан салбар сургуульд шинээр бакалаврын хөтөлбөр нээх:
Орхон, Завхан салбар сургуульд шинээр бакалаврын сургалт явуулах тухай
- Багш, монгол хэл-уран зохиолын боловсрол /Орхон/
- Багш, гадаад хэлний боловсрол /Орос хэл, Орхон/
- Багш, гадаад хэлний боловсрол /Англи хэл, Завхан/
- “Хавсарга хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх журам”-ыг батлах,
2016-2017 оны хичээлийн жилийн намрын улиралд сургалт явуулах боломжтой хавсарга хөтөлбөрүүдийн талаарх тэнхимүүдийн саналтай танилцах
- Илтгэл: “Хууль зүйн сургуулийн хөтөлбөрийн онцлог ” /Др Г.Банзрагч, ХЗС/
- Сургалтын хөтөлбөрт экспертиз хийсэн ажлын хэсгийн тайлан
- Мэдээлэл
ХЕХ-ны тус хурлаас дараах шийдвэрүүд гарч холбогдох нэгж, мэргэжилтнүүдэд уламжлагдав.
- БСШУЯ-нд хэлэлцэгдсэн таван хөтөлбөрөөр сургалт явуулах зөвшөөрөл хүссэн албан бичгийг явуулах
- Сансар судлал, Мэдээллийн технологи хөтөлбөрүүдийг сайжруулан ХЕХ-ны хурлаар ахин хэлэлцүүлэх
- Орхон, Завхан салбар сургуулиудад шинээр хөтөлбөр нээхийг зөвшөөрөх
- “Хавсарга хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх журам”-ыг баталлаа.
- 2016-2017 оны хичээлийн жилийн намрын улиралд сургалт явуулах боломжтой хавсарга хөтөлбөрүүдийн саналыг нягтлах, батлагдсан жагсаалтын дагуу тодорхой хугацаа тогтоон дараагийн удирдамжийг тэнхимүүдэд өгөх ажлыг зохион байгуулах, оюутнууд журмын дагуу хавсарга хөтөлбөрөөр сонгон суралцахтай холбогдуулан МТА болон бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албадын бэлтгэл ажлыг уялдуулах
- МУИС-ийн бакалаврын хөтөлбөрийн бүтцийн Мэргэжлийн суурьд хамаарах “бүрэлдэхүүн сургуулийн шаардлага”-ийг “хөтөлбөрийн шаардлага” болгон сайжруулах
- Бакалаврын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээл бүрийн тодорхойлолтыг бүрэн боловсруулж дуусгах үүргийг тэнхимийн хөтөлбөрийн дэд хороодод өгөх