МУИС-д магистрант, докторантаар суралцахыг урьж байна

Share Button

МУИС-ийн 2011-2012 оны хичээлийн жилийн өвлийн элсэлт эхлэж байна. МУИС-ийн магистрант, докторантаар элсэхийг хүсэгчдийг 2011 оны 12-р сарын 26-наас  2012 оны 1-р сарын 20-ны өдрийг хүртэл онлайн http://burtgel.num.edu.mn хаягаар бүртгэж, 2012 оны 1-р сарын 20-30-ны өдрүүдэд  МУИС-ийн 1-р байрны 320 тоот өрөөнд ажлын цагаар бүртгэл баталгаажуулалт хийгдэнэ.

МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын 2011-2012 оны хичээлийн жилийн өвлийн элсэлт авч, сургалт явуулах чиглэлийг эндээс харна уу. Анхааруулахад эдийн засаг, бизнесийн удирдлага, эрх зүй, сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухаан мэргэжлээр элсэлт авахгүй.

Хүндэтгэх шалтгаанаар онлайн бүртгэлд бүртгүүлээгүй хүмүүс бүртгэл баталгаажуулах хугацаанд биеэр ирж бүртгүүлж болно.

Магистр, докторын сургалтанд элсэхээр бүртгүүлэгчид бүртгэл баталгаажуулалтанд ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:

–    Иргэний үнэмлэх

–    Төрийн албан хаагчийн анкет буюу 1-р маягт бөглөсөн байх

–   2% цээж зураг  /Цээж зургаа цагаан цайвар фонтой, бараан өнгийн хувцастайгаар авахуулсан байна./

–   Сургалтанд элсэхийг хүссэн тухай  өргөдөл,

–   Өмнөх шатны сургалт дүүргэсэн диплом гэрчилгээ, хавсралтыг хуулбарын хамт,

–   Элсэлтийн хураамж 10,000 төгрөг төлсөн баримт /МУИС-Захиргаа, Хадгаламж банк, Данс: 10600000323, тушаагч өөрийнхөө овог нэр, аль салбарт ямар чиглэлээр суралцахаа тодорхой бичнэ үү/

–  Та аль нэг байгууллагын гэрээгээр сурах, эсвэл байгууллагын зардлаар сурах бол тухайн байгууллагын албан бичиг

Бүртгүүлэгчдээс мэргэжлийн болон англи хэлний шалгалт авч, тодорхой болзол биелүүлсэн тохиолдолд элсүүлнэ.

Холбоо барих хаяг: Их сургуулийн гудамж- 1, Хичээлийн 1-р байр,

өрөө: 218, 219, 320       Утас:   7730-7730-1121, 7730-7730-1162, 9503-8408

Вэб: http://graduate.num.edu.mn И-мэйл: graduate@num.edu.mn

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар