Захиргааны зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

Захиргааны зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хуралдсан хуралдааны шийдвэр

Хуралд захирал Р.Бат-Эрдэнэ, дэд захирал Б.Болдгив, Ч.Нарантуяа, Г.Баярмагнай, О.Мөнхбат, ТДС-ийн захирал Б.Отгонтөгс, ЗХШҮА-ны дарга В.Батцэнгэл, СНА-ны дарга Ч.Ундрам, МТА-ны дарга А.Баатарбилэг, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд Б.Баяртогтох, Ц.Болормаа, С.Баттулга, Ж.Эрдэнэбулган, Н.Баатарбилэг, МСҮТөвийн эрхлэгч Баатарцогт нар оролцлоо.

Хурал Хичээлийн 1 дүгээр байрны 208 тоот хурлын өрөөнд өглөө 09:30 цагт эхэлж 14:40 цагт дуусав.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

  1. Судалгааны санхүүжилтийн журам /дэд захирал Б.Болдгив/
  2. ОУХНУС-ийн хөгжлийн бодлого  /ОУХНУС-ийн захирал С.Баттулга/
  3. Бизнесийн сургуулийн бүтэц /БС-ийн захирал Ц.Болормаа/
  4. Бизнесийн сургуулийн харъяа МСҮТөвийн танилцуулга /МСҮТ-ийн эрхлэгч Баатарцогт/
  5. Бусад асуудал /Оюутан суралцагчдыг эрүүл мэндийн даатгалд даатгуулах тухай, ГХХАХ хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах тухай, Захирлын мэдээлэл/

ШИЙДВЭР

  1. “Судалгааны санхүүжилтийн журам”-д гаргасан саналыг тусган захирлын тушаал гарган баталгаажуулахаар боллоо.
  2. Бизнесийн сургуулийн багш нарын саналаар тэнхмийн бүтцэд шилжүүлэхээр шийдвэрлэв.