Буддын Соёл судлалын хүрээлэнгийн судлаачидтай уулзлаа

Share Button

Япон улсын Шукутоку Их сургуулийн Буддын Соёл судлалын хүрээлэнгийн судлаачид энэ 3 сарын 9-ний өдрийн Лхагва гаригт МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимд айлчлан ирж, өөрсдийн “Buddhism and Social Work – social work activities provided by Buddhist or/and Buddhist temples” судалгааны төслийн ажлын талаар тэнхмийн эрдэмтэн багш, оюутан судлаачдад танилцуулж, цаашид уг төслийн хүрээнд хамтран судалгаа хийж ажиллах талаар санал тавьсныг тэнхмийн зүгээс талархан хүлээж авлаа.

1

Уулзалтанд оролцсон зочид: Josef Gohori, PhD. – Asia Center for Social Work Research, Hasegawa -Research Institute for Buddhist Culture at Shukutoku University, Chiba, Japan, МУИС-ШУС-ХУС-ын  Философи, шашин судлалын тэнхмийн багш нар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар