Биеийн тамирын тэнхимээс зохион байгуулсан цасны баяр 2016 оны 03 сарын 12-ны өдөр өвөр зайсан дахь сургалт судалгаа үйлчилгээний төвд амжилттай болж өнгөрлөө. Цасны баярын үеэр багш ажилчид цасны сумо, цасны хөлбөмбөгөөр өрсөлдөж эрүүл агаарт спортоор хичээллэн нэг өдрийг сайхан өнгөрүүллээ.