Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургууль (ШУС), Япон улсын Отани их сургуулийн Шин Буддист судалгааны хүрээлэн хамтран 2016 оны 4 сарын 1-ний өдрөөс эхлэн “Монгол дахь XIII-XYII зууны үеийн бурханы шашны сүм хийдийн археологи, түүх, шашны судалгаа” төслийг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн захирал Б.Баяртогтох, Отани их сургуулийн Шин Буддист судалгааны хүрээлэнгийн захирал Такаши Мацүкава нар санамж бичиг, гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү төсөл нь 2013-2016 онд хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнгөрсөн 2015 оны 12 сард хамтарсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж төслийн үр дүнг хэлэлцэн сайшаасан юм. Улмаар уг төслийг дахин гурван жилээр сунган хэрэгжүүлэхээр энэхүү санамж бичиг, гэрээг байгуулж байна. Төслийн үйл ажиллагаанд МУИС-ийн талаас ШУС-ийн Түүхийн тэнхим, Философи, шашин судлалын тэнхим, Археологи-антропологийн тэнхмүүд оролцох болно. Санамж бичиг, гэрээнд гарын үсэг зурах ёслолд ШУС-ын Хүмүүнлэгийн салбарын захирал П.Дэлгэржэргал, Философи, шашин судлалын тэнхмийн профессор М.Гантуяа, Археологи, Антропологийн тэнхмийн профессор У.Эрдэнэбат нар оролцлоо.