МУИС-ийн Оюутны албанаас оюутны хөгжлийг дэмжих, тэднийг нийгэмд тустай үйл ажиллагаа явуулахад дэмжих зорилгоор төсөл хөтөлбөр сонгон шалгаруулж, санхүүжилт олгож эхлээд байна. Энэ хүрээнд Оюутан тэмүүлэл клубын “Залуу манлайлал” сургалтын үйл ажиллагаа 2016 оны 03 дугаар сарын 10-14-ны өдрүүдэд амжилттай үргэлжилж өндөрлөлөө.
Сургалтанд зорилтот бүлгийн 50 оюутан хамрагдаж, хувь хүний хөгжлийн сургалтын сертификатаа гардан авлаа.
Оюутны албанаас шалгарсан төслийг гэрээний хүрээнд, цаг хугацаандаа амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажилласан Оюутны албаны хамт олон болон санхүү, эдийн засгийн хэлтсийнхэндээ талархалаа илэрхийлье.
Энэхүү сургалт нь клубын гишүүд, дэмжигчдийг урамшуулах, үнэ төлбөргүйгээр сургалтанд хамруулан цаашдаа Оюутны албаны бүхий л үйл ажиллагаанд идэвхитэй оролцуулах оюутны баг бүрдүүлж байгаагаараа онцлогтой боллоо.
Оюутны алба