Төрийн дээд одон медаль хүртсэн эрдэмтэн багш нартаа МУИС-ийн удирдлагууд баяр хүргэлээ

Share Button

Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ойг тохиолдуулан  МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш П.Лувсандорж – Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн,  мөн тус сургуулийн багш Б. Сувд – Гавьяат багш, Олон улсын харилцааны сургуулийн багш  Т. Төмөрхүлэг Соёлын гавьяат зүтгэлтэн, ЭЗС-ийн багш Р.Энхбат,  Г.Чилхаасүрэн,  С.Зандан, Н.Чулуундорж нар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртсэн юм.

        Мөн ОУХС-ийн багш Н.Алтанцэцэг, ЭЗС-ийн багш Т.Цэгмид  Н.Доомаа , ХЗС-ийн багш Д.Ганзориг, Ж.Эрдэнэбулган нар Алтан гадас одонгоор шагнуулж, ЭЗС-ийн багш Х.Цэвэлмаа,  Б.Отгонтөгс,  Д.Хишгээ, ХЗС-ийн багш Б.Тэмүүлэн нар Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялаав.  Шагнал авсан эдгээр багш нараа сургуулийн удирдлага хүлээн авч уулзан баяр хүргэж цаашдын ажил, эрдмийн их үйлсэд нь улам өндөр амжилтийг хүсэн ерөөлөө.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар