Монголын оюутны спортын холбоо Монголын жүдо бөхийн холбоотой хамтран 2016 оны оюутны УАШТ-ийг 3-р сарын 17-18-ны өдрүүдэд Спортын төв ордонд зохион байгуулж байна. Биеийн тамирын тэнхимийн багш Ж.Баньдхүү дасгалжуулагчтай МУИС-ийн баг тамирчид амжилттай оролцож байгааг дуулгахад таатай байна. Тэмцээний эхний өдөр 60 кг-ийн жинд барилдсан ШУС-ийн БУС-ын физикийн ангийн оюутан Э.Ариунболд АЛТАН медаль, ШУС-ийн БУС-ын 1-р түвшний оюутан Ж.Амарболд ХҮРЭЛ медаль хүртлээ.
ДАСГАЛЖУУЛАГЧ БАГШ Ж.БАНЬДХҮҮ БОЛОН Э.АРИУНБОЛД, Ж.АМАРБОЛД НАРТАА МУИС-ИЙН НИЙТ БАГШ АЖИЛТНУУД, ОЮУТНУУДЫНХАА НЭРИЙН ӨМНӨӨС БАЯР ХҮРГЭЖ, СПОРТЫН БОЛОН СУРЛАГЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.