“Эх хэл оршихуй-Эх орон оршихуй” төсөл амжилттай хэрэгжиж байна

Share Button

10357679_960522480651695_8561872941475069843_oМУИС-ийн БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНЫ НЭГДЭЛ КЛУБЭЭС санаачлан хэрэгжүүлж буй “Эх хэл оршихуй-Эх орон оршихуй” төслийн хүрээнд зохион байгуулагдсан “Босоо заяат ард түмний-Босоо бичиг” арга хэмжээ нь Монголын ард түмний баялаг их өв болсон Монгол бичгээ эрхэмлэн хамгаалах, өнө хойчдоо өвлүүлэн үлдээх эрхэм зорилготой билээ. Энэхүү зорилгынхоо хүрээнд МУИС-ийн Хичээлийн II Байрны анги танхмын хаягийг Монгол бичгээр сийрүүлэн бичсэн нь оюутан залуустаа яруу тансаг Монгол хэл, гайхамшигт Монгол бичгээрээ улам бүр бахархаж, цаашид суралцах хүслийг бадраах чин эрмэлзлэлийн нэгээхэн илрэл гэж бид үзсэн юм.

МУ-ын Ардын багш, академич, профессор Сэрээнэнгийн Галсан “Эх орны оршин тогтнохуйн баталгаа нь тусгаар тогтнол, дархлаа нь эх хэл, бичиг юм” хэмээн хэлсэнчлэн манай клубээс санаачлан хэрэгжүүлсэн энэхүү ажил цаашид улам бүр өргөжин тэлж, ганц МУИС-ийн хичээлийн II Байр байраар хязгаарлагдахгүй гэдэгт итгэж, улам бүр хичээнгүйлэн ажиллахаа үүгээр илэрхийлье!

Манай арга хэмжээг дэмжин тусалсан Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрдэмтэн профессорууд болон тус тэнхимийн 4-р түвшний оюутан Н.Бямбасүрэнд чин сэтгэлийн гүн талархлаа илэрхийлж байна.

ЭХ ХЭЛ ОРШИХУЙ-ЭХ ОРОН ОРШИХУЙ

БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН
ОЮУТНЫ НЭГДЭЛ КЛУБ

1937859_781837365281357_1999921918_n 12071598_781837378614689_434428567_n 12499003_781837345281359_1370584993_n 12516473_781837348614692_214737910_n

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар