МУИС-ийн захирлын 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/52 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан МУИС-ийн судалгааны санхүүжилтийн журмын хүрээнд Профессор, дэд профессорын судалгааны суурь зардал, Залуу судлаачдын багийн грант, Өндөр түвшний судалгааны төсөл, Зочин судлаачдын тэтгэлэг, Олон улсын судлаачдын хамтарсан төслийн санал ирүүлэх урилга зарлагдаад байгаа билээ.
Та бүхэн дээрхи төслүүдэд төслийн саналаа http://project.num.edu.mn системд ирүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу!
- Залуу судлаачдын багийн грант,
Өндөр түвшний судалгааны төсөл,
Зочин судлаачийн тэтгэлэг,
Олон Улсын судлаачдын хамтарсан төслийн санал ирүүлэхдээ Захиалга гэсэн цэс рүү орж өөрийн санал өгөх төслөө сонгон төслөө бүртгүүлнэ.
- Дээрхи төслүүдийн бөглөх картуудыг Захиалга хэсгээс татаж авч бөглөн Төслийн санал хэсэгт Upload хийж мөн хэвлэмэл хэлбэрээр ЭШИХ-т (Монгол Улсын Их Сургуулийн хичлээлийн 1-р байрны 206 тоот) ирүүлнэ.
- Төслөө бүртгүүлэхдээ бүх талбаруудыг бүрэн гүйцэд бөглөх!
- Профессор, дэд профессорын судалгааны суурь зардлын хүсэлт ирүүлэхдээ хүлээгдэж буй үр дүн, санхүүгийн төлөвлөгөө хэсгийг заавал бөглөх!
- Профессор, дэд профессорын судалгааны суурь зардлын картаа бөглөж бүрэлдэхүүн сургууль дээрээ ирүүлнэ.
МУИС-н судалгааны санхүүжилтийн журам-2016: [gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2016/03/juram-2016.pdf”]
Төслийн санал ирүүлэх урилга: https://news.num.edu.mn/?p=33203
Төслийн санал ирүүлэх эцсийн хугацаа:
- Профессор, дэд профессорын судалгааны суурь зардал: 2016.03.25-ны 18 цаг
- Залуу судлаачдын багийн грант: 2016.04.04-ны 18 цаг
- Өндөр түвшний судалгааны төсөл: 2016.04.04-ны 18 цаг
- Зочин судлаачдын тэтгэлэг: 2016.05.20-ны 18 цаг
- Олон улсын судлаачдын хамтарсан төсөл: 2016.05.20-ны 18 цаг
Та бүхэнд амжилт хүсье!