Төсөл сонгон шалгаруулалтын хүрээнд “LATEX” бичвэрийн програмын сургалтыг 2016 оны 03 дугаар сарын 19-ны өдөр 10.00-14.00, 14.00-19.00 цагуудад хоёр үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа.
Сургалтанд бакалавр, магистрант, докторант нийлсэн 100 гаруй суралцагч хамрагдаж, програмтай холбоотой хичээл заалгаж, семинарт хамрагдлаа.
Сургалтыг МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төвийн захирал, Д-р Энхбат, ШУС-ийн Физикийн тэнхимийн багш, Д-р П.Мөнхбаатар, багш М.Отгонбаатар нар удирдан явуулав.
Амралтын өдөр хувийн бэлтгэл ханган хүрэлцэн ирсэн суралцагчиддаа сурлага хөдөлмөр, судалгааны ажилд өндөр амжилт хүсье.
МД-ын Оюутны холбоо