МУИС-ийн Экологи клубээс “БОРООС НОГООНРУУ” өдөрлөгийг 2016 оны 03 дугаар сарын 21-ны өдөр зохион байгууллаа. Өдөрлөгийн үйл ажиллагаатай Оюутны хөгжил, хамтын ажиллалаа эрхэлсэн дэд захирал, доктор, профессор О.Мөнхбат, Оюутны албаны дарга, доктор, дэд профессор Б.Алтангэрэл зэрэг албаны хүмүүс танилцсан.
12 нэр төрлийн 50 гаруй тасалгааны цэцэг суулгаж, цэцэг тарих, арчлахтай холбоотой мэдээлэл зөвлөгөө өгөх, гарын авлага тараах, тарьсан цэцгээ хичээлийн 1 байрны эрдмийн танхимын үүдний хэсэг болон хичээлийн 3 байрны 2 давхарт байрлуулж, Эко орчинг бүрдүүллээ.
Оюутнууд өөрсдийн мэргэжил, хүсэл сонирхолоороо нэгдэн, өөрсдийнгөө хөгжүүлэх, дадлагажуулах замаар нийгэмд тустай ажил хийх, сургуулийнхаа өнгө үзэмжид өөрчлөлт хийсэн бүтээлч ажил болж чаджээ.
Экологи клубын гишүүд сургуулийнхаа төв байрны гаднах хэсгийг зүлэгжүүлэх, цэцэг тарих, эко орчин бүрдүүлэх чиглэлээр идэвхитэй ажиллахаа энэ үйл ажиллагааны үер хэлж байлаа.
Экологи клуб