“POSITIVE MIND- Эерэг давалгаа” төсөлд урт хугацаанд, тогтвортой хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг байгуулав

Share Button

2016 оны 03 дугаар сарын 18-ний өдөр Монгол улс төдийгүй дэлхийн бусад оронд амьдарч буй Монголчуудын сэтгэлгээнд эерэг хандлага бий болгох зорилгоор JCI Лидерээс хэрэгжүүлж буй “POSITIVE MIND- Эерэг давалгаа” төсөлд Монгол улсын их сургууль урт хугацаанд, тогтвортой хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг байгууллаа.

1

Дэлхийн 117 оронд 200,000 гаруй гишүүдтэй JCI хэмээх байгууллага нь “ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТ-ийг бүтээх, ХӨПЖПИЙН БОЛОМЖ-ийг залуучуудад олгох эрхэм зорилготойгоор нийгмийг манлайлан үйл ажиллагаа явуулдаг залуучуудын өөрийн хүсэл сонирхлын дагуу нэгдсэн, улс төр, шашнаас хараат бус олон нийтийн байгууллага юм.

2

Монголд тус байгууллагын 13 салбар байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн нэг болох JCI Лидер салбар байгууллага нь 2015 онд эерэг өөрчлөлт бүтээх “POSITIVE MIND-Эерэг сэтгэлгээний давалгаа” дэлхийн хэмжээний төслийг эхлүүлээд байна.

Энэхүү төсөл нь боловсролын системд багтаагүй боловч олон улсын стандартын дагуу хувь хүнд зайлшгүй суулгах ёстой хөгжлийн үндэс, эерэг зан төлөвүүдээс нэн тэргүүний 10 зан төлөвийг:

  • Хариуцлагатай байх
  • Зорилготой байх
  • Идэвхтэй байх
  • Хамтрагч байх
  • Эерэг байх
  • Хайр
  • Манлайлагч байх
  • Шударга байх
  • Өөртөө итгэлтэй байх
  • Өөрчлөлтийг өөрөөсөө/таниулах, хүргэх зорилготой юм.

Энэ хүрээнд JCI нь Монгол орны ирээдүй хойч үеийг бүтээх залуусыг бэлтгэдэг МУИС-ийн оюутан, залуучуудад дээрх 10 зан төлөвийг таниулах, оюун сэтгэхүйд эерэг хандлагыг бий болгоход нөлөөлөхүйц сургалтыг үе шаттайгаар хамтран зохион байгуулж, лекцийг үнэ төлбөргүй хүргэхээр тохиролцлоо.

3

“Эерэг өөрчлөлтөд хамтран хүчин зүтгэж,
Монголын ирээдүй болсон өсвөр, хойч үеийнхнийхээ
эерэг, зөв сэтгэлгээнд хөрөнгө оруулалт хийхийг
итгэл үнэмшлээ болгон хамтран ажиллана.”

JCI

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар