МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ БАГШИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

БАГШИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

Нийтлэг шаардлага:

  • Мэргэжлийн чиглэлээр 8-аас ихгүй жилийн өмнө магистрын зэрэг хамгаалсан байх /Докторын зэрэгтэй хүнд хамаарахгүй/
  • Сургалт, эрдэм шинжилгээний ажлыг хослон гүйцэтгэх чадвартай, судалгааны болон заах арга зүй эзэмшсэн
  • Гадаад хэлний мэдлэг: Англи болон аль нэгэн түгээмэл гадаад хэлээр тухайн хэлний албан ёсны шалгалтын онооны 80-аас доошгүй хувьтай дүйцэхүйц мэдлэгтэй байх (Гадаадын их, дээд сургуульд магистр, докторын зэрэг хамгаалсан хүнд хамаарахгүй).
  • Компьютерийн нийтлэг хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай, идэвх санаачилгатай

Бүрдүүлэх материал

  • Доктор, магистр, бакалаврын зэргийн диплом, тэдгээрийн  хавсралт, эх хувиар
  • Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт /Тухайн тэнхмийн бус мэргэжлийн эрдэмтнээр баталгаажуулсан/, бүтээл, эх хувиар
  • Олон улсын хэмжээнд нийтлэг хэрэглэгддэг гадаад хэлний түвшин тогтоох албан ёсны шалгалт өгсөн бол онооны батламж
  • Мэргэжлийн ур чадвар, багаар ажиллах чадвар, хувь хүний төлөв байдал зэргийг тодорхойлсон /мэргэжлийн эрдэмтэн эсвэл удирдах ажилтны тодорхойлолт/
  • Ажил байдлын тодорхойлолт /Хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллагын/, ажиллаж байсан байгууллагын удирдах ажилтны утас, хаяг
  • Иргэний үнэмлэх, эх хувиар
  • Цээж зураг  (сүүлийн 6 сард авахуулсан, 3×4 хэмжээтэй)
  • Товч CV

Багш авах мэргэжил Багшийн заах хичээл, ажлын байранд тавигдах

тусгай шаардлага

Орон тоо
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
1 Компьютер график Заах хичээл: Дуу авиа боловсруулалт; Видео, дүрс боловсруулалт;  Хөдөлгөөнт зураг, 2D/3D загварчлал; Зохиомжийн төсөл; Мультимедиа үндэс; Компьютер график; Интернэт технологийн үндэс; Вэб програмчлал

Тавигдах шаардлага: Нэр дурьдсан хичээлүүдийг зааж байсан туршлагатай; дээрх хичээлийн лекц, семинар, дадлагыг удирдаж заах чадвартай; мэргэжлээрээ 3-аас доошгүй жил их, дээд сургуульд ажилласан; Компьютерийн ухааны магистраас доошгүй зэрэгтэй; Зурах, Код бичих,C, C++, Java, OpenCV, OpenGL, Зохиомж гаргах, Вэб дизайн хийх чадвартай; Мэргэжлийн чадамжаа гэрчлэх олон улсын батламжтай бол давуу тал болно.

1
2 Цаг уурч Заах хичээл: Синоптик цаг уур; Цаг агаарын прогноз; Сансрын цаг уур; Хий ба шингэний динамик; Нислэгийн цаг уу; Цаг уур, уур амьсгал; Ерөнхий цаг уур; Синоптикийн мэдээний автоматжуулсан боловсруулалт

Тавигдах шаардлага: Нэр дурьдсан хичээлүүдийг зааж байсан туршлагатай; дээрх хичээлийн лекц, семинар, дадлагыг удирдаж заах  чадвартай; мэргэжлээрээ 3-аас доошгүй жил их дээд сургуульд ажилласан; Тоон прогноз, загварчлалын чиглэлээр судалгаа хийсэн туршлагатай бол давуу тал болно.

1

Бүртгэл:

Багшийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хүмүүсийг 2016 оны 03 дугаар сарын 28-наас 04 дүгээр сарын 01-ний өдрийн 09.00-1730 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1-р байр №204 тоот өрөөнд бүртгэнэ. Утас: 77307730-1135

Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний алба

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар