МУИС: “Оюутны Урлагийн Их Наадам” амжилттай болж өнгөрлөө

Share Button

МУИС-ийн Оюутны алба, МУИСОХ, Оюутан Конгресс хамтран зохион байгуулсан “Оюутны Урлагийн Их Наадам”-2016 өнгөрсөн бямба гарагт Улаанбаатар чуулгын их танхимд амжилттай боллоо.

1
Жил бүр уламжлал болгон явуулдаг энэхүү наадамд МУИС-ийн ОУХНУС, ХШУИС, Бизнесийн сургууль, ШУС-ийн Байгалийн ухаан, Хүмүүнлэгийн ухаан, Нийгмийн ухааны салбар сургууль, Орхон сургууль гэсэн  бүрэлдэхүүнтэйгээр сургуулийн 300 гаруй авьяаслаг оюутан залуус оролцож авхаалж самбаа авъяас чадвараараа өрсөлдлөө.

2

Мянга гаруй үзэгч, хөгжөөн дэмжигчдийн халуун алга ташилтаар бүтэн өдрийн турш үргэлжилсэн энэхүү наадмын нээлтийг МУИС-ийн Оюутны албаны дарга Б.Алтангэрэл наадмын үйл ажиллагааг нээсэн бол тэмцээний шүүгчээр МУГЖ дуучин Ч.Насантогтох, МУГЖ бүжигчин н.Батжаргал, МУСТА жүжигчин Ц.Төмөрхуяг нар ажиллаа.

34

Сургууль сургуулийн “Оюутны урлагийн бага наадам”-аас шигшигдэн гарч ирсэн оюутнуудын тоглолт бүр үзэгчдийн таашаалд хүрч, мэргэжлийн түвшний дуучин, жүжигчнээс дутахааргүй авьяас чадвартай гэсэн үнэлэлтийг ч авч байсан гэдгийг энэ дурьдан хэлэх нь зүйн хэрэг биз.

Гоцлол дуу, шүлэг, хамтлаг дуу, язгуур урлаг, жүжигчилсэн тоглолт, хамтлаг бүжиг гэсэн 7 төрлөөр өрсөлдөж, нийт багийн дүнгээр Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын баг хамт олон тэргүүн байрыг эзэлж бусдыгаа манлайлж өргөмжлөл мөнгөн шагналын эзэд боллоо.

Шагналт байранд:

Мэндчилгээ:

  1. ШУС-ийн Нийгмийн ухааны салбар
  2. Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль (ХШУИС)
  3. Бизнесийн сургууль

Гоцлол дуу:

  1. ШУС-ийн Нийгмийн ухааны салбар
  2. ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар
  3. Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль (ХШУИС)

Ардын урлаг:

  1. ШУС-ийн Нийгмийн ухааны салбар
  2. Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль (ХШУИС)
  3. Бизнесийн сургууль

Цэнгээнт бүжиг:

  1. ШУС-ийн Нийгмийн ухааны салбар
  2. Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль (ХШУИС)
  3. ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар

Хөгжим

  1. Бизнесийн сургууль
  2. Орхон 1
  3. ШУС-ийн Нийгмийн ухааны салбар

Хамтлаг дуу: 

  1. ШУС-ийн Нийгмийн ухааны салбар
  2. Орхон 2
  3. ШУС-ийн Байгалийн ухааны салбар

Чөлөөт бүжиг:

  1. ШУС-ийн Нийгмийн ухааны салбар
  2. Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль (ХШУИС)
  3. Бизнесийн сургууль

Та нартаа сурлага, урлагийн амжилт хүсье. Оролцогч оюутан бүр энэ өдрийн Ялагч юм шүү. Өнөөдөр МУ-ын Үндэсний тэргүүлэх их сургуульд суралцаж байгаа оюутнаас тодорч, үлгэрлэж байгаа учраас.

8 9 10 11 12 6 7 13 14 15 (2) 15 16 22 23 24 25

28  33 32 31 30

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар