Япон улсын Нобелийн шагналт АМАНО ХИРОШИ Монгол Улсын Их Сургуулийн “Хүндэт доктор” боллоо.
Япон улсын Нагоя их сургуулийн доктор, профессор, Нобелийн шагналт Амано Хироши Монгол улсад гурав хоногийн хугацаатай зочилж байна.
Айлчлалын хүрээнд доктор, профессор, Нобелийн шагналт Амано Хироши болон төлөөлөгчдийг МУИС-ийн удирдлагууд хүлээн авч уулзаж доктор, профессор, Амано Хирошид МУИС-ийн “Хүндэт доктор” цолыг гардуулан өглөө.
Профессор Амано Хироши нь Цэнхэр Лед гэрлийг 1990 онд зохион бүтээж, 2014 онд Физикийн салбараас өөрийн багш Isamu Akasaki болон Профессор Shuji Nakamura -ын хамтаар Нобелийн шагнал хүртсэн юм.
2014 онд зах зээлд борлуулагдсан гэрлийн лампны 32% нь ЛЕД гэрэл бөгөөд эрчим хүчний хэмнэлттэй технологи гэдгээрээ ирэх 5-10 жилд огцом өсөх хандлагатай байна. ЛЕД гэрэл нь энгийн гэрэлээс 100 дахин удаан асах боломжтой бөгөөд цахилгаан зарцуулалт нь 80% бага байдаг юм. Дэлхийн нийт цахилгаан зарцуулалтын 20%-г гэрэлтүүлэг эзэлдэг бол ЛЕД гэрэл үүссэнээр энэ нь 4 хүртэлх хувиар буурах боломжтой болжээ.
Уулзалтын үеэр професор Амано “Биднийг эх орондоо урьж Монгол эрдэмтэн багш, оюутнуудтай хамтарсан судалгаа хийх боломж олгож байгаад талархаж байна. Цаашид МУИС-тай шинжлэх ухааны салбарт хамтран ажиллахдаа баяртай байх болно” хэмээсэн юм.
БСШУЯ-ны Сайд Л.Гантөмөр, Нагояа ИС-ын захирал Мацүо нарын мэндчилгээний хамт бүтэн бичлэг