“Шинжлэх ухааны болон бизнесийн салбарт оюуны өмчийн мэдээллийг ашиглах, түүний ач холбогдол” сургалт боллоо

Share Button

“Монгол Улсын их, дээд сургуулийн эрдэм шинжилгээ, инновацийн үндсэн бодлогын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шинэчлэлийн арга зам” төслийн хэрэгжилтийн хүрээнд “Шинжлэх ухааны болон бизнесийн салбарт оюуны өмчийн мэдээллийг ашиглах, түүний ач холбогдол” (ДОӨБ-ын TISC, ARDI, ASPI хөтөлбөрүүд) сэдэвт сургалтыг 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр  МУИС-ийн 1-р байрны Дугуй зааланд  амжилттай зохион байгууллаа.

Энэхүү сургалтаар оюуны өмчийн мэдээлэл гэж юу болох, ямар зорилгоор ашиглах, түүнийг ашигласнаар өөрийн бизнес, инновацийн үйл ажиллагааг хөгжүүлэх, шинжлэх ухаан, техникийн салбарын мэдлэгийг нэмэгдүүлэх боломжуудын талаар олж мэдэх, сонирхсон асуултууддаа мэргэжлийн хариулт, зөвлөгөө  өглөө.

Эрдэм шинжилгээ инновацийн хэлтэс, Технологи дамжуулах төв

IMG_8295 IMG_8298 IMG_8309 IMG_8313 IMG_8323

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар