Дэлхийн оюуны өмчийн газрын Ази Номхон Далайн бүсийн товчооны зөвлөх Тэмин Эомыг хүлээн авч уулзлаа

Share Button

Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцаа, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн дэд захирал Б.Болдгив, ЭШИХ-ийн дарга А.Сайнбаяр, ТДТ-ийн мэргэжилтэн Д.Лхагвасүрэн нар Дэлхийн оюуны өмчийн газрын Ази Номхон Далайн бүсийн товчооны зөвлөх Тэмин Эом, Монгол улсын Оюуны өмчийн газрын Төлөвлөлт, бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Одгэрэл нарыг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Оюуны өмчийн газар  Дэлхийн оюуны өмчийн байгууллагатай хамтран, БНСУ-ын Оюуны өмчийн газрын дэмжлэгтэйгээр “Инновацийн шийдэл – бидний амьдралд” сэдэвт уралдаант шалгаруулалтыг 2015 онд Монгол Улсад 2 дахь удаагаа зохион байгуулсан. Тус уралдаанд МУИС-ын Шинжлэх Ухааны Сургуулийн Байгалийн ухааны салбарын Биологийн тэнхмийн  Проф. Б.Батжаргал, дэд Проф.Б.Очирхуяг, зөвлөх проф. Ж.Сүхдолгор болон туслах ажилтан Б.Цэрэнжадамба нарын судлаачдын багийн  “Сүүний үйлдвэрийн хаягдал шар сүүг ашиглан антиоксидант идэвхтэй ундаа үйлдвэрлэх арга” шийдэл 2 дугаар байр эзэлж ДОӨБ-ын медаль хүртсэн юм.

Уулзалтын үеэр энэ жил зарлагдах тус уралдааны онцлог, шалгаруулалтад хэрхэн хамтран ажиллах, TISC төслийн хэрэгжилтийн хүрээнд зохион байгуулах арга хэмжээ болон сургууль дээр хэрэгжиж байгаа инновацийн үйл ажиллагаа, технологийн үнэлгээ ба арилжаалалт талаар харилцан санал  солилцлоо.

IMG_8620 IMG_8623 IMG_8626 IMG_8628 IMG_8632

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар