EBSCO Host мэдээллийн системийн туршилтын хугацаагаар нээлээ

Share Button

МУИС-ийн эрдэм шинжилгээний бүтээлийн мэдээллийн санг хүртээмжтэй болгох зорилгоор олон улсад өргөн хэрэглэгддэг EBSCO Host (http://search.ebscohost.com) нэгдсэн мэдээллийн системийг 2016 оны 4-р сарын 1-нээс 6-р сарын 30 хүртэл туршилтын хугацаагаар нээлээ. Ингэснээр МУИС-ийн сүлжээн дэх аль ч компьютерийг ашиглан өргөн хүрээний мэдээллийг хайх боломж бүрдэж байна.

Энэ туршилтын хугацаанд EBSCO Host (http://search.ebscohost.com)-ын дараах үйлчилгээнүүд МУИС-ийн хэрэглэгчдэд нээлттэй байх юм. Үүнд:

  1. “Academic Search Complete”

“Academic Search Complete” 8,500 гаруй тогтмол хэвлэлийн (үүний 7,300 нь хянан магадлагаа хийгддэг сэтгүүлүүд болно) бүрэн текст бүхий судалгааны, иж бүрэн өгөгдлийн сан юм. Түүнчлэн, монограф, тайлан, эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл зэрэг 13,200 хэвлэлийн хураангуйг агуулдаг. 1887 оны PDF форматтай өгүүллээс эхлээд бүрэн текстийн ихэнх нь уугуул (хайлт хийж болох) PDF форматтай өгүүллүүд байдаг.

  1. “Business Source Complete”

“Business Source Complete” бизнесийн салбарын библиографийн болон бүрэн текстийн цуглуулга бүхий рдэм шинжилгээний мэдээллийн сан юм. 1886 оноос эхлэн бизнесийн гол сэтгүүлүүдийн индексжүүлэлт болон хураангуйг агуулдаг.

  1. “eBook Academic Collection”

Шинжлэх ухааны олон салбарын электрон номын цуглуулга бөгөөд эрдэм шинжилгээний өргөн хүрээтэй салбаруудын электрон номыг агуулдаг.

МУИС-ийн эрдмийн хамт олны хэрэглээний түвшингээс хамаарч эдгээр үйлчилгээг цаашид захиалан хэрэглэх эсэхийг шийдвэрлэх учиртай. Та бүхнийг сургалт, судалгаандаа энэхүү системийг идэвхтэй ашиглахыг уриалж байна.

МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар