МУИС болон Чех улсын Карлын Их Сургуулийн хооронд харилцан ойлголцлын санамж бичигт2016 оны 04 дүгээр сарын 08-нд гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд:
- Эрдэм шинжилгээний хамтарсан судалгаа хийх
- Эрдмийн солилцоо (Багш болон бакалавр, магистр, докторын түвшинд оюутан солилцох)
- Хоёр талын сонирхлын салбарт эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл, ном хэвлэл, мэдээлэл солилцoх
- ·Хамтарсан хурал, семинар зохион байгуулах гэх мэт хүрээнд хамтран ажиллах юм.
Карлын Их Сургуулийн товч танилцуулга
Чех Улсын Карлын их сургууль нь 1348 онд байгуулагдсан 600 гаруй жилийн түүхтэй, дэлхийн ууган их дээд сургуулиудын нэг юм. КИС нь Төв Европын анхны их сургууль байсан бөгөөд Чех улсын хамгийн том, нэр хүндтэй их сургууль төдийгүй тус сургуулийн Монгол судлалын тэнхим нь Европ дахь Монгол судлалын нэр хүндтэй том төвүүдийн нэг. Түүнчлэн тус их сургуульд өнөөдрийн байдлаар Монгол Улсаас 30 гаруй докторант, оюутан суралцаж байгаа.
Бүтэц: |
|
Оюутан: | 51 438 |
· Бакалаврын хөтөлбөр: | 18 896 |
· Өдрийн магистр хөтөлбөр: | 15 392 |
· Эчнээ магистр хөтөлбөр: | 9 292 |
· Докторын хөтөлбөр: | 7 858 |
Багш, ажилчид: | 8 074 |
· Багш, судлаачид: | 4 653 |
· Бусад ажилчид: | 3 421 |
КИС нь Төв Европ дахь тэргүүлэх эрдэм шинжилгээний их сургуулиудын нэг юм.
Тус сургууль өөрийн оршин тогтнох үндэс нь тус тусын чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн багш нар идэвхтэй байгаа үед хамгийн сайн өндөр чанартай боловсролыг олгох ба сургалт, судалгааг хамтад нь явуулах нь зөв гэж үздэг.
КИС-ийн судалгааны хөгжлийн схемүүд ( Чех хураангуй PRVOUK гэж нэрлэдэг) нь 2012 оноос хойш КИС-д судалгааны байгууллагын дэмжлэг үзүүлж байгаа ба Их сургуулийн эрдэм шинжилгээний байгууллага болох урт хугацааны стратегийн хөгжлийг дэмжих улсын төсвөөс авсан хөрөнгө ( ” байгууллагын санхүүжилт ” гэж нэрлэдэг )-өөс санхүүждэг. Энэ схемүүдийн зорилго нь их сургуулийн эрдэм шинжилгээний бүтээгдэхүүний чанар, тоо хэмжээг сайжруулж, зөвхөн үндэсний төдийгүй олон улсын хэмжээнд гаргах явдал юм. Схемүүд нь таван жилийн хугацаанд (2016 оны эцэс хүртэл) нээлттэй байна. Одоогоор PRVOUK нь хүмүүнлэгийн , нийгмийн шинжлэх ухаан, анагаах ухаан, байгалийн шинжлэх ухаан г.м. 48 хөтөлбөрийг тусгасан. Бүх 17 факультет болон их сургуулийн бусад 4-н хүрээлэн уг хөтөлбөрт хамрагдаж, зарим өөр өөр чиглэлийн факультет хоорондоо хамтын ажиллагаа хэрэгжүүлэн оролцож байна.
Дэлхийн 2 дугаар дайны жилүүдэд тус сургуульд Нобелийн 4 шагналтан урт болон богино хугацаагаар ажиллаж байсан. /А.Эйнштэйн, Герти, Карл Кори болон Ярослав Хэйровски/.
“Web of Science”-ийн судалгаагаар тус сургууль өөрийн улсдаа хамгийн бүтээлч шинжлэх ухааны судалгааны байгууллага бөгөөд Чех улсын шинжлэх ухааны нийт бүтээлийн гуравны нэгийг тус сургуулиас гаргадаг байна. Энэ үр дүнгээрээ тус сургууль дэлхийн нийт сургуулиудын 2 хувь болох эрдэм шинжилгээ, судалгааныхаа тоо, үр дүнгээр тэргүүлдэг сургуулиудын нэгэнд багтдаг.
Тус сургуулийн судлаачдын сүүлийн үед гаргасан амжилт нь Европын цөмийн судалгааны байгууллагын туслалцаатайгаар “Хигс бозон” /Хигс бозон гэдэг нь үнэн чанартаа Хигс орны өдөөгдсөн төлөв байдал буюу бөөм хэлбэрийн ажиглагдахуйц хэлбэлзлийг нэрлэдэг ажээ./-ыг нээхэд оролцсон, 5 дугаар эзэнт улсын үед шатаагдсан эртний Египетийн дээдсүүдийн цогц хөшөөний цогцолбор, ноцтой удамшлын бодисын солилцооны өвчин хариуцсан гений дараалсан нээлт гэх мэт байгалийн судлалын олон салбарт судалгаа шинжилгээ явуулж шинэ нээлт гаргахад оролцож байгаа нь тус сургуулийг дэлхийн төвшний сургууль гэдгийг илэрхийлж байна.
Тус сургуулиас олгодог “Доцент”, “Профессор” цол нь эрдэм шинжилгээ судалгааны хүрээнийхэн дунд маш том, хүндтэй цол байсаар ирсэн юм.