016 оны 3-р дугаар сарын 9-13-нд Хонконг улсад зохион байгуулсан олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн Ази, Номхон далайн бүсийн 14 дэх удаагийн мэтгэлцээний тэмцээнд Монгол Улсыг төлөөлж МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг өндөр амжилт гаргалаа.
Тус тэмцээн Хонконгийн их сургууль, Хонконг улсын дээд шүүх дээр зохион байгуулагдсан бөгөөд Ази, Номхон далайн бүсийн 21 улсын нийт 24 баг оролцсоноос манай улсын баг эхний раундад ОХУ-ыг илт давуу оноогоор ялж, 2-р раундад Вьетнам улсын багтай эн тэнцүү өрсөлдөн 24 багаас 9-12 дугаар байранд шалгарч, дундаас дээш түвшний амжилт үзүүлсэн нь Монгол Улсын хувьд өмнө нь үзүүлж байгаагүй өндөр үзүүлэлт юм.
МУИС-ийн Хууль зүйн сургууль нь Монгол Улсыг төлөөлөн тус тэмцээнд 3 дахь удаа оролцож байна.
Энэ жилийн багийн бүрэлдэхүүн: Гишүүн А.Жавзмаа, М.Мөнхнаран, С.Булган-Эрдэнэ болон удирдагч багш, д-р, дэд проф. Д.Гангабаатар, зөвлөх багш Б.Тамир нарт МУИС-ийн ХЗС-ийн нийт хамт олны өмнөөс талархал илэрхийлж, халуун баяр хүргэе.