Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Математикийн салбарын оюутан Баянмөнх овогтой Гэрэлтуяа 2015 оны 10 дугаар сарын 23-нд Европын их сургуулиудын оюутнуудад зориулан Беларусь улсын Беларусь-Оросын их сургуулийн зохион байгуулсан математикийн онлайн тэмцээнд амжилттай оролцож 3-р байр эзэлсэн байна. Математикийн 16 бодлогыг 2 цагийн дотор бодох даалгавартай ганцхан үетэй уг тэмцээнд 13 улсын 28 их сургуулийг төлөөлж бакалавр болон магистрын 113 оюутан оролцсон юм. Энэхүү олон улсын тэмцээнд МУИС болон Монгол улсынхаа нэрийг гаргаж, амжилттай оролцсон Б.Гэрэлтуяадаа цаашдынх нь сурлагад өндөр амжилт хүсье.