2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр МУИС-ын ОЮУТНЫ АЛБАНААС МУИС-ын Гадаад оюутнуудад зориулж 2015 онд баталсан ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ШИНЭЧИЛСЭН ХУУЛИЙН ДАГУУ Эрүүл Мэндийн Даатгалын дэвтэр шинээр олгох үйлчилгээг анх удаа НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГЭЭР нэвтрүүлэх ажлыг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагааг МУИС-ийн Оюутны алба болон Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Эрүүл мэндийн асуудал хариуцсан байцаагч н.Энхчимэг, н.Цэрэндолгор, Төрийн банкны теллер н.Бадмаа нар хамтран зохион байгуулсан бөгөөд МУИС-д сурдаг гадаадын (БНХАУ, ОХУ, ИБНАУ, БНАЛАУ, БНВУ… ) 30 гаруй оюутан хамрагдлаа.
Үйл ажиллагааны талаар АЛБАН ХААГЧИД болон ОЮУТНУУДЫН САНАЛ бодол:
СБ дүүргийн эрүүл мэнд хариуцсан байцаагч:
Байцаагч н.Энхчимэг:
Нэг цэгийн үйлчилгээгээр ЭМД олгох ажлыг Гадаад оюутнуудад олгох нь маш их ач холбогдолтой байна. Өмнө нь ингэж байгаагүй. Бусад сургуулийн гадаад оюутнуудыг мөн адил хамруулах хэрэгтэй байна. Ер нь гадаад гэлтгүй манай оюутнуудын дунд эрүүл мэндийн асуудал маш их байдаг. Төрөөс даахаа больсон нь оюутнууд өөрсдөө хайхрахгүй байж байгаад цагаа тулаад ирэхээр, яг одоо л даатгалаа хийлгэе гэж их ирдэг нь ажлын ачааллыг ихэсгэж байна.
Байцаагч н.Цэдэндолгор:
Энэ ажил нь анх удаа хийгдэж байгаа ажил юм. Яагаад гэвэл, оюутнууд 2015.12.31 хүртэл төрөөс бүх эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг үнэ төлбөргүй авч байсан. Харин 2015 онд ЭМД-ын хуулинд өөрчлөлт орсноор ЭМД-д гадаад оюутнууд бүрэн хамрагдах боломжтой болсон. Энэхүү ажлыг цаашид бусад их дээд сургуулиуд дээр үргэлжлүүлэн хийх саналтай.
Оюутнуудын сэтгэгдэл:
Бодит байдал дээр СБ дүүргийн өрхийн эмнэлгүүд яваад очиход даатгал асуудаггүй. Хувийн эмнэлэгт нь очиход төлбөрөө бүрэн төл эсвэл тэр даатгал төлдөг газраа очоод үзүүл гэж хэлдэг. Ер нь ихэнх хувийн эмнэлэг даатгал хамаагүй мөнгөө төл гэдэг. Энэ нь эрүүл мэндийн даатгалын хууль ерөөсөө хэрэгжихгүй байна гэсэн үг.
Түргэн тусламжийн 102 дуудсан тохиолдол манай оюутны байранд зөндөө байдаг. Гэвч Ambulance 102 үйлчилгээ үзүүлээд гадаад оюутан тул 15$ төл гэдэг. Дэвтэртэй ч байсан хамаагүй шүү. ЭМД-ын асуудал хамгийн чухал болоод байна. Ийм ажил зохион байгуулж өгсөн Оюутны албанд баярлалаа.
Та бүхэн ЭМД-ын ШИНЭЧИЛСЭН ХУУЛЬТАЙ ДАРААХ САЙТААР ОРЖ ТАНИЛЦАНА УУ.