МУИС-ийн оюутнууд нийтийн эзэмшлийн гудамж, талбайн тохижилт үйлчилгээ, цэвэрлэгээний ажилд хамрагдлаа

Share Button

Ази-Европын уулзалт АСЕМ-ын арга хэмжээг угтан нийслэлд хийгдэх бэлтгэл ажил хангахтай холбогдуулан Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Хөдөлмөрийн газар, МУИС-ийн Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНУААТҮГ, хамтран 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр нийтийн эзэмшлийн гудамж, талбайн цэвэрлэгээний ажлыг зохион байгууллаа.

Зохион байгуулагч байгууллагуудын төлөөллүүд, инженер техникийн ажилчид нь оюутан залуучуудад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах болон бусад холбогдох заавар, зөвлөгөөг өгч, шаардлагатай багаж, хэрэгслээр бүрэн хангаж ажиллав.

Цэвэрлэгээ хийгдэхээр төлөвлөсөн Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн гудамж, талбайд МУИС-ийн 90 оюутныг 4 хэсэг болгон хуваарилж, нийт 1700 гаруй гэрэлтүүлгийн болон троллейбусны татлагын шон дээрх зарлал, мэдээллийг хуулж, угааж цэвэрлэлээ.

Тус ажил нь оюутан залуучуудыг түр ажлын байраар ханган орлогыг нь нэмэгдүүлэх, нийслэл хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах, цэвэр цэмцгэр байлгахад хувь нэмрээ оруулсан үр дүнтэй ажил байлаа.

1 Capture

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар