Оюутны албанаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд явуулдаг энэ удаагийн автобустай аяллаар ШУС-ийн Багш хөтөлбөрөөр сурч байгаа төгсөх ангийн оюутнууд “Шинэ эхлэл” олон улсын лаборатори сургууль дээр зочлов.
Хөтөлбөр ёсоор 1-р байрны урдаас автобустай хөдөлсөн бөгөөд автобус дотор оюутнуудтай эерэг сэтгэлгээний талаар харилцан ярилцлаа. “Шинэ эхлэл” олон улсын лаборатори сургуулийн захирал Л.Эрдэнэ, сургалтын менежер Н.Оюунгэрэл нар биднийг хүлээн авч сургуулийн дотоод зохион байгуулалтыг танилцуулж мөн “Шинэ эхлэл” сургуульд хэрэгжиж буй Кенбрижийн олон улсын хөтөлбөрийн талаар оюутнуудад танилцууллаа.
Бид кофе цай ууж халуун дулаан яриа өрнүүлж, дурсгалын зураг татуулаад эерэг сэтгэлтэйгээр сургууль руугаа хөдөллөө. Дараагийн аялал маань Витафит хүнсний үйлдвэртэй танилцах болно.