Профессор Санжаагийн Буднямыг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагналаа

Share Button

Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар МУИС-ийн Математикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, шинжлэх ухааны доктор, профессор Санжаагийн Буднямыг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнасныг МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гардуулж хүндэтгэл үзүүллээ.

IMG_9739

IMG_9746Санжаагийн Будням 1943 онд Ховд аймгийн Зэрэг сумын Алтантээл хэмээх газар төрсөн. 1967 онд Эрхүүгийн улсын их сургууль төгссөн математикч мэргэжилтэй. 1973 онд физик- математикийн ухааны дэд эрдэмтний зэргийг “Тооцоолон бодох математик” мэргэжлээр ОХУ-ын Дубна хотын “Олон улсын цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд хамгаалсан бөгөөд 1990 онд ОХУ-ын ШУА- ийн Тооцоолон бодох төвд “Математикийн аргыг эдийн засаг, техникт хэрэглэх нь” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан байна. Монгол улсад эдийн засгийн математик загварчлалбг хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж яваа нэрт эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч хүн билээ.

Мөн тэрээр  БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1973 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 175 тоот тогтоолоор ШУА-ийн дэргэд байгуулагдан 1974 оны 03 дугаар сарын 02-оос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Математикийн хүрээлэнгийн анхны эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд 1990-1997 онуудад тус хүрээлэнгийн  захирлаар ажиллаж байсан юм эрдэмтэн хүн юм.

IMG_9755 IMG_9741

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар