Хөтөлбөрийн Ерөнхий Хорооны хурлын мэдээлэл

Share Button

Хөтөлбөрийн Ерөнхий Хорооны ээлжит хурал 2016 оны 03 дугаар сарын 31-ний Пүрэв гарагт боллоо. Хуралд МУИС-ийн ХЕХ-ны дарга Г.Баярмагнай, ХЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Ундрам, ШУС-ийн захирал Б.Баяртогтох, ШУС-ийн БУС-ын дэд захирал Ц.Амартайван, ХШУИС-ийн СА-ны эрхлэгч Д.Бямбажав, ХЕХ-ны гишүүн профессор Н.Батнасан, Н.Алтанцэцэг, Д.Баярсайхан, Б.Болд-Эрдэнэ, дэд профессор Б.Алтанцэцэг, Н.Ууганбаатар, Д.Рэнцэнмядаг, Б.Батжаргал нар оролцлоо.

Хурлаар

  1. ШУТИС-ийн Профессор Т. Амаржаргалан инженерийн боловсролын CDIO- санаачлагын стандарт, арга зүйг нэвтрүүлэх үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар танилцуулга хийлээ.
  2. МУИС-ийн Бакалаврын сургалтын хөтөлбөрийг сайжруулах асуудлыг авч хэлэлцэж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Үүнд:

  1. CDIO төслийн сургалтад хамрагдан ажиллаж байгаа ХШУИС-ийн багш нарын ажлын явцын талаар мэдээлэл авах
  2. Бакалаврын хөтөлбөр тус бүрээр
    1. Төгсөгчдийн эзэмших мэдлэг, ур чадварыг тодорхой болгон сайжруулах,
    2. Мэргэжлийн суурь хичээлийн багцыг тодорхойлох ажлыг зохион байгуулах
  1. Бакалаврын сургалтын хөтөлбөрүүдийг сайжруулахад чиглэсэн сургалт семинар зохион байгуулах
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар