МУИС-ийн 2015-2016 оны хичээлийн жилийн урлагийн их наадмын шилдэг үзүүлбэрийн тоглолт оюутан театрт амжилттай болж өнгөрлөө. Шилдэг үзүүлбэрийн наадамд МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ, Оюутны хөгжил хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Мөнхбат болоод Оюутны албаны дарга Б.Алтангэрэл нар хүрэлцэн ирсэн байлаа.
Авъяас чадвар ур билэг ухаанаараа бусдыгаа манлайлан МУИС-ийн оюутны урлагийн их наадамд шилдэг байр эзэлсэн оюутан залуус маань ийнхүү МУИС-ийн нийт оюутан залуустаа шилдэг үзүүлбэрүүдээ үзүүллээ.
Дашрамд дурьдахад Урлагийн их наадмын шилдэг үзүүлбэрийн авъяаслаг баг хамт олон маань өнөөдөр Орхон салбар сургуулийг зорьж буй бөгөөд тэнд урлагийн шилдэг үзүүлбэрүүдээр тайлан тоглолт хийх юм.