“ОЮУНЫ ӨМЧИЙН ҮНЭЛГЭЭ НЬ ОЮУНЫ ӨМЧИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХ АРГА ЗАМ БОЛОХ НЬ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО

Share Button

“Оюуны өмчийн тогтолцоог хөгжүүлэх үндэсний стратеги”–ийн зорилгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд оюуны өмчийг үнэлэхэд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, бодлогын түвшинд гарах шийдвэрийн үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор “ОЮУНЫ ӨМЧИЙН ҮНЭЛГЭЭ НЬ ОЮУНЫ ӨМЧИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХ АРГА ЗАМ БОЛОХ НЬ” сэдэвт хэлэлцүүлгийг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 09:00-12:30 цагт МУИС-ийн 1 дүгээр байрны 206 тоотод зохион байгуулна.

Тус хэлэлцүүлгийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар, Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институт, МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэс, Технологи дамжуулах төв хамтран зохион байгуулж байна.

heleltsuuleg poster

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар