БШУЯ, НБГазар, ХИДСХолбоо, ИДСКонсерциум, МСҮТөв болон “Мишээл Групп” ХХК хамтран дээд боловсролын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх хөгжүүлэх, боловсролын бодлогын асуудлыг сурталчилах, боловсролын салбарын хөгжлийн түвшин, өнөөгийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа боловсролын чиг хандлагыг тодорхойлж, оюутан, сурагчдыг мэргэжлээ зөв сонгох, чанартай боловсрол эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх, их-дээд сургууль, коллежид элсэгчдэд шалгалтаа өгөх, бүртгүүлэхэд нь шаардлагатай заавруудын талаар танилцуулах, сурталчилах, олон нийтэд дэлгэрэнгүй мэдээ, мэдээлэл хүргэх зорилгоор “Боловсрол Шинэчлэл 2016” үзэсгэлэнг зохион байгуулж байгаа юм.
Үзэсгэлэн яармагт МУИС нь жил бүр оролцож элсэлт, сургалтын хөтөлбөрөө олон нийтэд суртачилан оролцож байна. Үзэсгэлэн яармаг 3 хоногийн турш үргэлжлэнх юм.