Ардын багш Д. Чойжалсүрэнгийн нэрэмжит “Монгол бичгийн улсын уралдаан”-ыг Их, дээд сургуулийн оюутнуудын дунд мэргэжлийн ба мэргэжлийн бус ангиллаар 15 дахь жилдээ, төрийн болон хувийн хэвшлийн ажилтан албан хаагчдын дунд 7 дахь жилдээ, Ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл бичгийн багш нарын дунд 5 дахь жилдээ, мөн бүх нийтийн хүрээнд монгол бичгийг цахимд хэрэглэх чадвар ангиллаар 3 дахь жилдээ зохион байгууллаа.
Энэ жилийн уралдаанд нийт 300 орчим оролцогч оролцсоноос Их дээд сургуулийн мэргэжлийн бус ангилалд 170 гаруй оюутан, мэргэжлийн ангилалд 80 гаруй оюутан мөн Хөвсгөл, Увс, Ховд зэрэг алс холын аймгуудын ЕБС-ийн багш нар идэвхтэй оролцлоо.
Уралдааны ерөнхий зохион байгуулагчаар МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, хамтран зохион байгуулагчаар МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдэл ажиллав.
Их дээд сургуулийн мэргэжлийн ангийн оюутнууд “Хариуцлага” сэдвээр зохион бичлэг, мэргэжлийн бус ангийн оюутан монгол бичгээс кирил бичигт, кирил бичгээс монгол бичигт хөрвүүлэх ажлыг хоёр шаттайгаар гүйцэтгэв.
ЕБС-ийн мэргэжлийн багш нар кирил бичгээс монгол бичигт буулган, хэлцийн утгыг тайлбарлах, төрийн болон хувийн хэвшлийн ажилтан, албан хаагч нар монгол бичгээс кирил, кирилээс монгол бичигт хөрвүүлэн монгол бичгийнхээ мэдлэг чадварыг сорилоо.
Мөн манай үндэсний компаниуд бараа бүтээгдэхүүнийхээ хаяг шошго, хэрэглэх зааврыг монгол бичгээр хэрхэн зөв, сайхан бичсэнийг шалгаруулах шинэ төрөл оруулсан нь энэ удаагийн уралдааны онцлог байлаа.
Төрийн болон хувийн хэвшлийн ажилтан, албан хаагч
№ | Нэр | Ажлын газар | Дүн |
1. | Б.Золхишиг | Засгийн газрын хэвлэх үйлдвэр | 98 |
2. | Д.Батнасан | 119-р сургууль Налайх дүүрэг | 96 |
3. | Г.Онон-Ундрах | “Pure Water” ХХК | 89 |
4. | Д.Ганзориг | TV 9-ийн сэтгүүлч | 87 |
5. | Г.Дэлгэрмөрөн | Гадаад Хэргийн Яам | 81 |
6. | Б.Оюунцэцэг | ХУД, 114-р сургууль | 75 |
7. | О.Сарантуяа | “Монгранд Эрдэм” ХХК | 66 |
8. | Б.Дунбаатар | “Болд төмөр Ерөө гол” ХХК | 65 |
9. | Энхчимэг | Хувийн хэвшил | 63 |
10. | Д.Ганзоригт | “Айчи автомобилс” ХХК | 62 |
11. | Я.Батбаяр | Наран цогцолбор сургууль, Дархан | 62 |
12. | Б.Түмэндэмбэрэл | 1-р сургууль | 62 |
Мэргэжлийн багш нар
№ | Нэр | Сургууль | Дүн |
1 | |||
2 | М.Өлзийдэлгэр | Увс-Эрдэм ахлах сургууль Увс аймаг | 90 |
3 | Б.Цэцэгмаа | Цаст Алтай цогцолбор Ховд аймаг | 86 |
4 | О.Сүнжидмаа | Жаргалан сургууль БГД | 85 |
5 | Ц.Батцэцэг | 84-р сургууль БЗД | 85 |
6 | Б.Отгонбаатар | Шинэ Монгол | 82 |
7 | А.Цэрэнхүү | Хөвсгөл аймаг Галт сумын ЕБС | 80 |
8 | Б.Отгонсүрэн | Төв аймаг Хүмүүн цогцолбор | 80 |
9 | Я.Сэргэлэн | Ирээдүй цогцолбор СХД | 79 |
10 | Б.Пүрэвсүрэн | 49-р сургууль | 73 |
11 | О.Улам-Өрнөх | 106-р сургууль СХД | 67 |
12 | Д.Цогцолмаа | Хөвсгөл Далайван ЕБС | 65 |
13 | О.Бямбасүрэн | Эрдэм ахлах сургууль Орхон | 63 |
14 | Д.Золзаяа | Завхан аймаг Асгат сум | 58 |
15 | Б.Золзаяа | Оюуны нахиа | 57 |
16 | Б.Оролзод | 49-р сургууль | 56 |
17 | Э.Сүрэнчулуун | Дундговь аймаг Мандал сургууль | 56 |
18 | С.Халиунаа | 84-р сургууль | 56 |
19 | Н.Нансалмаа | Увс Улаангом Цогцолбор 2 | 54 |
20 | Б.Түвшинбаяр | ЭУЦС – 54 | 47 |
21 | П.Одонхүү | 1-р сурууль ХА | 42 |
- 1-р байрын шалгуурыг хангахуйц ажил гараагүй учраас шагналт байрт 2 хүнийг шалгаруулав.
Мэргэжлийн ангийн оюутнууд
№ | Нэр | Сургууль | Дүн |
1. | Н.Бямбасүрэн | МУИС-МХЭБС IV | 96 |
2. | Б.Ихбаяр | МУИС-ШУС-ХУС | 93 |
3. | Н.Дүүриймаа | МУБИС-НХУС | 84 |
4. | А.Булган | МУБИС | 82 |
Мэргэжлийн бус ангийн оюутнууд
№ | Нэр | Сургууль | Дүн |
1. | У.Отгондэлгэр | ШУТИС – БУХС-СМ- III | 92 |
2. | Г.Ургамал | МУИС – БС | 90 |
3. | Д.Оюунтунгалаг | МУИС – БС – Санхүү банк II | 87 |
4. | С. Энхзул | МУИС – ХЗС | 85 |
Цахим төрөлд
1 | Г.Цэнд-Аюуш | МУИС-ШУС -ХУС | 99 |
2 | Дэлгэрмөрөн | Гадаад хэргийн яам | 98 |
3 | М. Өлзийдэлгэр | Увс-Эрдэм ахлах сургууль | 91 |
4 | Сэргэлэн | Ирээдүй цогцолбор сургуул | 83 |
* Шагнал гардуулах ёслол “Үндэсний бичиг баяр”-ын өдөр болох тул өдөр, цаг, газрыг жич зарлана.