ХЗС-ийн Оюутны Эрдэм Шинжилгээний Англи хэлээр илтгэл хэлэлцүүлэх ээлжит Хурал амжилттай болж өндөрлөлөө

Share Button

МУИС-ийн ХЗС –ийн  Оюутны Эрдэм Шинжилгээний Хурлын Англи хэл дээрх Эрх зүйн сэдвийн илтгэл хэлэлцүүлэх салбар хурал 2016 оны 4-р сарын 22-нд ХЗС дээр амжилттай болж өндөрлөлөө.  Энэ жил ОЭШ-ний хурлыг ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхим болон ШУС-ийн Гадаад хэлний төвөөс хамтран зохион байгуулсан.

Хуралд эрх зүй, олон улсын эрх зүй болон Солонгосын эрх зүйн 1-ээс 5-р ангийн оюутнууд оролцож эрх зүйн сэдвээр бэлдсэн илтгэлээ англи хэлээр илтгэж хэлэлцүүлсэн. 1-р байранд ОУЭЗ-5 ангийн М.Мөнхнаран  “Actual problems in respect to legal regulations of the Consumer Contract”, 2-р байранд ЭЗ- 5 ангийн A. Жавзмаа “Enabling legal environment for child jockeys”, 3-р байранд Эрх зүйн 4 ангийн Х.Оюунцэцэн, Б.Цэцэнчимэг “Comparisons between revocation of gift contract of the Civil Code of Mongolia and other countries”, Тусгай байранд ОУЭЗ -3 ангийн Б.Амарбат, Б.Өсөхбаяр “Legal consequences of reconciliation and legal requirements to the mediators” болон ОУЭЗ -3 ангийн С.Үммүнгүлсим “Should Mongolia accede to Joint Convention?” нар тус тус шалгарсан.

Эрдэм шинжилгээний хурлыг ивээн тэтгэж мөнгөн урамшуулал гаргаж шүүгчээр уригдан ажилласан ГХЯ-ны Олон улсын эрх зүйн газрын мэргэжилтэн Б. Гарьд, Хуульчдын Холбооны Олон улсын эрх зүйн Хорооны дарга А.Төмөр, “И Эл Си” ХХН-ийн хуульч Х.Болорчимэг, “Минтер Эллисон Монголиа” ХХН-ийн хуульч Энхтуяа, “МахониЛиотта” ХХН-ийн хуульч С.Ариунтуяа болон “Хоган Ловеллс Монголиа” ХХН-ийн хуульч Х.Ариунгоо нар оюутнуудын англи хэлээр илтгэх чадвар, мэргэжлийн англи хэлний мэдлэг болон хийсэн судалгааг өндөрөөр үнэлж өөрсдийн байгууллагын нэрэмжит шагналыг /мөнгөн шагнал, дурсгалын зүйл/ гардуулж хуралд оролцсон зарим оюутныг байгууллагадаа цалинтай дадлага хийхээр урисан.

Зохион байгуулагч: ХЗС-ийн ХЭЗ-н тэнхим, ШУС-ийн ГХТөв.

2e7b42fc-9698-4f9f-a63f-3272407d626f 5f276994-39cb-42a8-be0d-ccf079e39846 9166192e-0bfe-43be-9080-48d8de618ac7

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар