Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав

Share Button

Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбар, Улаанбаатар хот дахь Хөвсгөл аймгийн Хатгалын нутгийн зөвлөл 2015 оны 4 сарын 25-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.

Санамж бичигт заасны дагуу Монгол Улсын Их Сургуулийн багш, эрдэмтэн, судлаачид болон Улаанбаатар хот дахь Хөвсгөл аймгийн Хатгалын нутгийн зөвлөл хамтран Монголын түүх, соёлын өв, уламжлалыг судлан шинжлэх, судалгааны ажил гүйцэтгэх, эрдэм шинжилгээний хурал, сургалт, семинар зохион байгуулах, ном бүтээл, сургалтын гарын авлага бэлтгэн хэвлүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд МУИС-ийн Түүхийн тэнхим, Улаанбаатар хот дахь Хөвсгөл аймгийн Хатгалын нутгийн зөвлөлөөс “Хөвсгөлийн хязгаарын түүх, соёлын зарим асуудал” эрдэм шинжилгээний хурлыг 2016 оны 4 сарын 29-нд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Эрдэм шинжилгээний хурал 2016 оны 4 сарын 29-ны өдрийн 10 цагаас “Tod tower” (Сүхбаатар дүүргийн татварын хэлтэстэй байр)-ийн 11 дүгээр давхарын хурлын танхимд болно.

3

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар