БОЛОВСРОЛ СУДЛАЛ СЭТГҮҮЛИЙН 18-Р ДУГААР ХЭВЛЭГДЭН ГАРЛАА
МУИС-Мэргэжлийн Дидактик, Сургалт Судалгааны Төв, ШУС-ийн Боловсрол судлалын тэнхимтэй хамтран эрхлэн гаргадаг “Боловсрол судлал” онлайн сэтгүүлийн ээлжит дугаар хэвлэгдэн гарлаа.
Боловсрол судлал сэтгүүл нь жил бүрийн 9, 12, 3, 6 дугаар саруудад тогтмол хэвлэгдэн гардаг бөгөөд энэхүү сэтгүүл нь боловсролын салбарт судалгаа, шинжилгээ явуулдаг судлаач, багш, оюутан, эрдэмтэн, профессор, мэргэжилтэн хэн бүхэнд нээлттэй.
Боловсрол судлал сэтгүүл нь :
- – Бүх түвшний боловсролын агуулга, стандарт
- – Боловсролын онол
- – Боловсролын арга зүй, дидактик
- – Боловсролын үнэлгээ
- – Боловсролын технологи
- – Боловсролын сэтгэл зүй
- – Боловсролын социологи
- – Сургуулийн болон боловсролын менежмент гэсэн чиглэлээр ЭШӨ хүлээн авдаг.
Та манай http://setguul.num.edu.mn хаягаар зочилсоноор ЭШӨ хэвлүүлэхэд тавигдах шаардалга болон Боловсрол судлал сэтгүүлийн дугааруутай танилцаж болно.
Та бүхэн манай 6 дугаар сарын дугаарт өгүүлэлээ илгээгээрэй.
Дэлгэрэнгүй мэдээлэлийг: 774400/1177/ утасаар авна уу.