Долоо хоног бүрийн Пүрэв гаригийн 17.00 цагаас зохион байгуулагддаг NUM-SPEAKER SERIES-залуу эрдэмтдийн индэр хөтөлбөрийн 4-р сарын ээлжит зочноор МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор А.Бямбажаргал оролцож, “Монгол дахь Үндсэн хуулийн хяналтын тулгамдсан асуудлууд ба боловсронгуй болгох арга зам” сэдвээр илтгэл тавих тул эрхэм судлаач багш нар, докторанд, магистрант, оюутнуудыг өргөнөөр оролцохыг урьж байна.
Доктор А.Бямбажаргал нь 2015 онд БНСУ-ын Күүкмин их сургуулийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн ухааны доктор зэрэг хамгаалсан.
2009 оноос МУИС-ийн Хууль зүйн ургуульд багшаар ажиллаж байна.
Уулзалт 2016.04.28-ны ПҮРЭВ гаригт 17.00 цагаас
МУИС-ийн Хичээлийн 1-р байрны Дугуй заал, 216 тоот
Холбоо барих: 7730-7730 /1145/, 1132198