МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ БАГШИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ

БАГШИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

Нийтлэг шаардлага:

  • Мэргэжлийн чиглэлээр 8-аас ихгүй жилийн өмнө магистрын зэрэг хамгаалсан байх /Докторын зэрэгтэй хүнд хамаарахгүй/
  • Сургалт, эрдэм шинжилгээний ажлыг хослон гүйцэтгэх чадвартай, судалгааны болон заах арга зүй эзэмшсэн
  • Гадаад хэлний мэдлэг: Англи болон аль нэгэн түгээмэл гадаад хэлээр тухайн хэлний албан ёсны шалгалтын онооны 80-аас доошгүй хувьтай дүйцэхүйц мэдлэгтэй байх (Гадаадын их, дээд сургуульд магистр, докторын зэрэг хамгаалсан хүнд хамаарахгүй).
  • Компьютерийн нийтлэг хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Багаар ажиллах чадвартай, хуульчийн болон харилцааны ёс зүйтэй, хувийн зохион байгуулалт сайтай, идэвх санаачилгатай

Бүрдүүлэх материал

  • Доктор, магистр, бакалаврын зэргийн диплом, тэдгээрийн  хавсралт, эх хувиар
  • Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт /Тухайн тэнхмийн бус мэргэжлийн эрдэмтнээр баталгаажуулсан/, бүтээл, эх хувиар
  • Олон улсын хэмжээнд нийтлэг хэрэглэгддэг гадаад хэлний түвшин тогтоох албан ёсны шалгалт өгсөн бол онооны батламж
  • Мэргэжлийн ур чадвар, багаар ажиллах чадвар, хувь хүний төлөв байдал зэргийг тодорхойлсон /мэргэжлийн эрдэмтэн эсвэл удирдах ажилтны тодорхойлолт/
  • Ажил байдлын тодорхойлолт /Хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллагын/, ажиллаж байсан байгууллагын удирдах ажилтны утас, хаяг
  • Иргэний үнэмлэх /хуулбар/
  • Цээж зураг  (сүүлийн 6 сард авахуулсан, 3×4 хэмжээтэй)
  • Товч CV /загварыг эндээс татаж  авах/
Багш авах мэргэжил Багшийн заах хичээл, ажлын байранд тавигдах

тусгай шаардлага

Орон тоо
ХУУЛЬ ЗҮЙН сургууль
24 Эрх зүй Заах хичээл: Хууль зүйн клиник

Тавигдах шаардлага: Хуульч мэргэжлээр 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай;

1

 Бүртгэл:

Багшийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хүмүүсийг 2016 оны 5 дугаар сарын 02-ноос 5 дугаар сарын 06-ны өдрийн 0900-1730 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1-р байр №204 тоот өрөөнд бүртгэнэ. Утас: 77307730-1135

Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний алба

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар