2016-2017 оны хичээлийн жилд БНСУ-ын Кангвоны Үндэсний Их Сургуульд суралцах оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Share Button

2016-2017 оны хичээлийн жилд БНСУ-ын Кангвоны Үндэсний Их Сургуульд суралцах оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа.

Шаардлага :
  1. МУИС-ийн 1, 2, 3 дугаар курсын оюутан байх
  2. Голч оноо 2,8 доошгүй байх
  3. Англи болон Солонгос хэлний дундаас дээш түвшиний мэдлэгтэй байх

Бүрдүүлэх материалууд : Материалуудыг Англи эсвэл Солонгос хэлээр бэлдэнэ.

  1. Өргөдлийн маягт татах
  2. Дүнгийн хуулбар
  3. Сургуулийн тодорхойлолт
  4. Тодорхойлох захиа буюу Letter of Recommendation
  5. Гадаад паспортын хуулбар /хүчинтэй хугацаа нь нэг жилээс дээш/
  6. Сургалтын төлөвлөгөө буюу Study plan

Тэтгэлэг

Сургалтын төлбөр, дотуур байрны төлбөрөөс чөлөөлнө.

Материал хүлээн авах сүүлийн өдөр

2016 оны 05 дугаар сарын 10-ны мягмар гарагийн 17 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байр 219 тоотод хүлээн авна.

Бүрдүүлсэн материалуудаа нэг PDF файл болгоод studentaffairs@num.edu.mn хаягаар явуулна уу.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар