Доктор А.Бямбажаргал “Залуу эрдэмтдийн индэр хөтөлбөрт” урилгаар лекц уншлаа

Share Button

МУИС-ийн багш нар болон магистрант, докторант оюутнуудад зориулан зохион байгуулагддаг МУИС-ийн ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ИНДЭР (NUM-Speaker Series) хөтөлбөрийн  4 дүгээр сарын ээлжит зочноор МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор А.Бямбажаргал оролцлоо.

А.Бямбажаргал нь “Монгол дахь Үндсэн хуулийн хяналтын тулгамдсан асуудлууд ба боловсронгуй болгох арга зам”  сэдвээр өөрийн судалгааны ажлын явц, үр дүнгийн талаар сонирхолтой лекц уншлаа.

Энэ өдрийн семинарт МУИС-ийн салбар салбарын багш, судлаач, оюутнууд идэвхтэй оролцож сонирхсон асуултаа тавин, хэрэгтэй мэдээллээ авч халуун яриа өрнүүллээ.

Доктор А.Бямбажаргалын илтгэлийг NUM Speaker Series 2016 – youtube хуудаснаас тун удахгүй бүрэн эхээр хүлээн авах боломжтой.IMG_1755 IMG_1764 IMG_1771 IMG_1774

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар