“Mongolian Mathematical Journal” сэтгүүлийн 19 дэхь дугаар хэвлэгдэн гарлаа

Share Button

МУИС-ийн Математикийн хүрээлэн, Монголын математикийн нийгэмлэгээс эрхлэн гаргадаг “Mongolian Mathematical Journal” сэтгүүлийн 19 дэхь дугаар хэвлэгдэн гарлаа.

“Mongolian Mathematical Journal” сэтгүүл нь ISSN99929-5-498-1 дугаартай, жил тутмын, англи хэл дээр хэвлэгдэн олон улсад тараагддаг, америкийн математикийн нийгэмлэгийн MathSciNet, Европын математикийн нийгэмлэгийн zbMath мэдээллийн сангуудад бүртгэлтэй, олон улсад мэргэжлийн түвшинд хянагддаг сэтгүүл юм.

2001 онд ISSN дугаар авсан бөгөөд 2003 оноос мэргэжлийн түвшинд хянагдаж эхэлжээ.

1997-2002 онуудад  “Journal of the Mongolian Mathematical Society” нэртэйгээр гарч байсан бөгөөд 2003 оноос “Mongolian Mathematical Journa”l нэртэйгээр гарч байна.

19 дугаарт нийт 136 өгүүлэл хэвлэгдсэнээс  байна. Дунджаар нэг дугаарт 7 өгүүлэл хэвлэгдэж байжээ. Дугааруудад хэвлэгдэж байсан өгүүллүүдийн тоог диаграммаар үзүүллээ.

0

Тус сэтгүүлийн 2003 оноос хойших бүх дугааруудыг  америкийн математикийн нийгэмлэгийн MathSciNet-ийн http://www.ams.org/mathscinet/, https://zbmath.org/journals/  веб хуудаснуудаас болон Математикийн хүрээлэнгийн http://iom.num.edu.mn/ веб хуудаснаас үзэж болно.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар