“Экологийн XIV олимпиад” амжилттай боллоо

Share Button

“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ ТЕХНОЛОГИ” уриан дор зохион байгуулж буй “Экологийн XIv олимпиад” амжилттай болж өнгөрлөө.

Монгол Улсын Их Сургууль, Байгаль Орчин Ногоон Хөгжил Аялал Жуулчлалын Яам  хамтран 2003 оноос эхлэн жил бүр “Экологийн олимпиад”-ыг зохион явуулж байна.

Олимпиадыг ивээн тэтгэж, дэмжин оролцсон байгууллагуудыг төлөөлж дараах хүмүүс ирж нээлтйин болон хаалтын үйл ажиллагаанд ороцлоо: МУИС-ийн ХШУИС-ийн захирал Н.Баатарбилэг, МУ-н Ерөнхийлөгчийн амьдрах орчин, Ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг, БОНХАЖ-н сайдын зөвлөх А.Цолмон, БОНХАЖЯамны Цэвэр технологийн хэлтсийн дарга Г.Нямдаваа, “Мон Газар Экологи” ХХК-ийн захирал Г.Болдбаяр, “Биологийн төрөл зүйлийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн зохицуулагч Б.Оргил, Зориг сангийн Байгаль орчны маналайлал хөтөлбөрийн “Дусал” төслийн баг-н гишүүд.

Улсын экологийн XIV олимпиад 2016 оны 04 сарын 30 өдөр МУИС-ын хичээлийн 3-р байранд болно. Тус олимпиадад Монгол улсын их, дээд сургуулийн бакалврын түвшиний оюутнууд оролцдог бөгөөд энэ удаа МУИС, Монгол Улсын Боловсролын Их Сургууль; Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль; Хөдөө Аж Ахуйн Их Сургууль; Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль; Монгол Германы Ашигт Малтмал Технологийн Их Сургууль; Монголын Үндэсний Их Сургууль; Эко-Ази дээд сургууль; Дархан хотын ХАА коллеж зэрэг 10 их, дээд сургуулийн 147 оюутнууд баг бүрдүүлэн оролцлоо.

Тус олимпиад өнгөрсөн жилээс багийн зохион байгуулалттай болж байгаа бөгөөд нэг баг 3 гишүүнтэй, гишүүд нэг сургуульд сурдаг байх албагүй гэсэн нөхцөлтэй. Энэ нь их дээд сургуульд суралцаж буй оюутнууд хоорондоо танилцах, хамтран судалгаа хийх, мэргэжлийн хувьд өсөж дэвжих, багаар ажиллах чадвараа өсгөх боломжийг олгох юм.

Оюутнууд ерөнхий болон хавсрага экологийн онолын сорил, “уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох технологи” сэдэвтэй практик сорил гэсэн 2 үе шаттайгаар өрсөлдөж 2-р шатанд 10 баг шалгарсан ба 1-р байр МУИС, ХШУИС-ийн баг, 2-р байр ХААИС-ийн баг, 3-р байр ХААИС-ийн баг, Тусгай байр МУИС, ХШУИС-ийн багууд тус тус эзэллээ. Амжилттай оролцсон нийт оюутан залуусдаа сурлага, хөдөлмөрт нь улам их амжилтийг хүсэн ерөөе.

1 2 3 4

IMG_1834 IMG_1839 IMG_1841 IMG_1847 IMG_1855 IMG_1866 IMG_1877

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар