“Цэнхэр эдийн засаг” -/The Blue Economy” онол дэвшүүлэгч, ZERI /Zero emission Research and Initiatives/ санг үүсгэн байгуулагч Гюнтер Паули өнөөдөр МУИС-ийн багш, оюутан судлаач нартай нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүллээ.
Гюнтер Паули дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийг багасгах олон улсын зорилтод нэгдсэн арга замын эхлэл болсон Киото-гийн хэлэлцээрийг боловсруулж, 1997 онд хэлэлцэн батлах гарааг тавьжээ. Түүнийг тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын Стив Жобс гэх нь ч бий.
“Дэлхий-Миний гэр” хэмээн үздэг тэрээр экологоо хамгаалах замаар эдийн засгийн тогтвортой, тэнцвэртэй хөгжлийг бий болгохын төлөө тэмцэгч, дэлхийн олон улс орнуудын ЗГ, НҮБ болон бусад олон байгууллагуудад энэ чиглэлээр зөвлөж, тодорхой санал дэвшүүлэгч, Хаягдал, ялгарал бүрийг зохистой ашиглах аваас бидэнд бизнесийн ямар их боломж, нөөц байгааг тэрээр өөрийн үүсгэн байгуулсан арав гаруй компанийн хөгжлөөр сүүлийн жилүүдэд бодитоор баталгаажуулан харуулсан бүтээлч нэгэн юм.