Улсын биологийн XXVI олимпиад амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

Улсын биологийн XXVI олимпиад Биологийн шинжлэх ухааны доктор, профессор Каманы Улыкпаны нэрэмжит болж 2016 оны 4-р сарын 28-29-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Олимпиадын ерөнхий зохион байгуулагчаар БСШУЯ, МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхим ажиллаж, БОАЖНХЯам, МУБИС-ийн Биологийн тэнхим, Дэлхийн байгаль хамгаалах сан, Байгаль зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг, Монголын шувуу судлалын нийгэмлэг, Степ форвард хөтөлбөр, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв, Монголын ирвэс төв, Ирвэс хамгаалах сан, Хомын талын тахь сэргээн нутагшуулах төсөл, Монхимо ХК зэрэг байгууллагууд ивээн тэтгэж, хамтран зохион байгуулав.

Энэхүү олимпиадад Улаанбаатар хот болон 21 аймгаас шалгарч ирсэн 30 сурагч, 37 багш мэдлэг чадвараа сорин өрсөлдлөө.

Сурагчийн олимпиадад:

I байр:

  • Гомбосүрэнгийн Лхагвадулам (УБ, Эмпати сургууль), бэлтгэсэн багш: Д. Чинзориг

II байр:

  • Цэндсүрэнгийн Ичинхорлоо (Өвөрхангай аймгийн 2-р сургууль), бэлтгэсэн багш: Б. Даваасүрэн
  • Гуошэний Мандуухай (УБ, 21-р сургууль), бэлтгэсэн багш: Г. Амгалансүрэн

III байр:

  • Гантулгын Төгөлдөр (УБ, 21-р сургууль), бэлтгэсэн багш: Б. Алтанчимэг
  • Батжаргалын Хулан (УБ, Сант сургууль), бэлтгэсэн багш: Л. Нямжав
  • Буянхишигийн Сүндэрьяа (Төв аймгийн Эрдэнэсант сумын ЕБС сургууль), бэлтгэсэн багш: Ц. Амаржаргал

Багшийн олимпиадад:

I байр: Батдоржийн Даваасүрэн (Өвөрхангай аймгийн 2-р сургууль)

II байр: Цэрэнгийн Энхтөр (УБ, ӨЗБЛА сургууль)

III байр: Гончигданзангийн Сугир (Өмнөговь аймгийн Баяндалай сумын ЕБС)

нар тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялааж, БСШУЯ-ны өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Жил бүр уламжлал болгон IV байрын сурагчид олгодог Монголын шувуу судлалын нийгэмлэгийн нэрэмжит “Ирээдүйн Монгол бахархал” шагналын эзнээр сурагч Б. Азбаяр тодорч мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлээр шагнууллаа.

Улсын биологийн олимпиадад хамгийн олон жил сурагч бэлтгэж болон өөрөө амжилттай оролцсон, үе үеийн биологич, биологийн багш нарыг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Баянхонгор аймгийн Баянцагаан сумын багш Н. Цэвэлмаад гавьяаны амралтаа авч буйг нь тохиолдуулан Улсын биологийн олимпиадын дэд хорооны нэрэмжит шагнал олголоо.

Улсын биологийн XXVI олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчиддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Улсын биологийн олимпиадын хороо 

Zurag 1

 Улсын биологийн XXVI олимпиадад оролцогчид, хүндэт зочдын хамт

Zurag 2

Улсын биологийн XXVI олимпиадын зочид, төлөөлөгчид

Zurag 3

Улсын биологийн XXVI олимпиадын алтан медальт сурагч Г. Лхагвадулам, профессор К. Улыкпаны хамт

Zurag 4 Улсын биологийн XXVI олимпиадын алтан медальт багш Б. Даваасүрэн, профессор К. Улыкпаны хамт

Zurag 5 Багш нар шалгалтын үеэр

Zurag 6

Сурагчид онолын шалгалтын үеэр

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар