Эрдэм шинжилгээний ажилтны СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

Share Button

Эрдэм шинжилгээний ажилтны СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

Нийтлэг шаардлага:

  • Магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй
  • Мэргэжлийн чиглэлийн програм  бичих, ажиллах чадвартай
  • Англи хэл болон бусад түгээмэл аль нэг гадаад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Албан болон мэргэжлийн баримт бичиг боловсруулах чадвартай
  • Багаар ажиллах чадвартай
  • Хариуцлагатай,  харилцааны соёл, ёс зүйтэй

Бүрдүүлэх материал

  • Төрийн албан хаагчийн анкет (Маягт № 1)
  • Дээд боловсролын зэргийн диплом, тэдгээрийн  хавсралт, эх хувиар
  • Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт, бүтээл, эх хувиар
  •  Гадаад хэлний түвшин тогтоох албан ёсны шалгалт өгсөн бол  батламж
  • Мэргэжлийн ур чадвар, багаар ажиллах чадвар, хувь хүний төлөв байдал зэргийг тодорхойлсон /мэргэжлийн эрдэмтэн эсвэл удирдах ажилтны тодорхойлолт/
  • Ажил байдлын тодорхойлолт /Хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллагын/
  • Иргэний үнэмлэхийн хуульбар
  • Цээж зураг  (сүүлийн 6 сард авахуулсан, 3х4 хэмжээтэй)

Ажлын байрны нэр Орон тоо Ажлын байранд тавигдах тусгай шаардлага
1 Эрдэм шинжилгээний дэд

ажилтан

1 – Физик, цөмийн физик, цөмийн технологи чиглэлээр  дээд сургууль төгссөн, магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй, физикийн онол, туршлагын  мэдлэг сайтай

-Цөмийн физикийн туршлагын багаж төхөөрөмж, үр дүнгийн боловсруулалтаар мэргэшсэн

-Хэрэглээний цөмийн физик, цөмийн аналитик аргаар   4-аас доошгүй жил ажилласан туршлагатай

Бүртгэл:

Эрдэм шинжилгээний ажилтны сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хүмүүсийг 2016 оны 05 дугаар сарын 2-ноос 11-ний өдрийн 1700 цаг хүртэл Цөмийн физикийн судалгааны төвийн №208 тоот өрөөнд бүртгэнэ. Утас: 99290504

Цөмийн физикийн судалгааны төвийн захиргаа

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар