Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газраас их дээд сургууль, коллеж, МСҮТ-д сурч буй оюутан, залуучуудыг мэргэжлийн дагуу дадлагажиж, цагийн болон түр хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажил олгогч байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох, Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төвүүдийг суртачилан таниулах, хөдөлмөрийн зах зээлийн талаарх мэдээ мэдээлэл өгөх зорилгоор “Ажил-Амжилтын гараа” нэгдсэн өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгт нийт 25 аж ахуй нэгж оролцож цагийн болон түр, байнгын ажлын байрны захиалга авч хүний нөөц бүрдүүллээ.
2015 оны байдлаар цагийн ажил хийх хүсэлтэй 35,224 оюутан бүртгэгдэж, 21,036 оюутан зуучлагдаж, 17,089 оюутанд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгч, 10,310 оюутан нийгмийн тусгай хөдөлмөр- нийтийг хамарсан ажилд хамрагдсан байна. 2016 оны гарсаар цагийн ажил хийх хүсэлтэй 6742 оюутан бүртгэгдэж, 2051 оюутан зуучлагдаж, 1200 оюутанд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгч, үүнээс 132 оюутан нийгмийн тусгай хөдөлмөр-нийтийг хамарсан ажилд хамрагдсан тоон мэдээлэл байна.
Нийслэлийн Хөдөлмөрийн газраас оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихээр 80 их дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн дэргэд Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг байгуулсан байдаг. Оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн http://www.oyutan-ajil.mn нэгдсэн хуудсын ажиллуулж байгаа аж.
МУИС-Оюутны алба